Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/06-НД НИЙТЛЭГДСЭН

Элчин сайдын нэрийг барьж залилан хийсэн хүмүүсийг шалгаж байна

ikon.mn
2016 оны 2 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсаас Бельгийн вант улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Х.Даваадоржийн нэрийг барьж бусдыг залилж байсан хүмүүсийг Мөрдөн байцаах газрын Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгаж байна.

Манай улсын иргэн О.Ганбат, Н.Отгоо нар түүний гарын үсэг бүхий хуурамч визний материал бүрдүүлж, Шведийн виз найдвартай гаргаж өгнө хэмээн зар тараадаг байж.

Ингэхдээ фэйсбүүк болон www.orloo.mn цахим хуудcанд зараа тавьж, henryusa517@gmail.com, Grace Josee, viber, 8 John Newman зэрэг цахим хэрэгслийг ашиглан иргэдтэй холбогддог байсан. Мөн +46769503639 дугаарын утсаар иргэдтэй холбогдон хохироож байсан гэнэ.

Уг хэрэгт Бельгид суугаа Элчин сайдын яамны ажилтнууд оролцсон байж болзошгүй, дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнийхээ гарын үсэг болон тамгыг нь гэмт этгээдүүдэд гаргаж өгсөн байх магадлалтай хэмээн үзэж хууль хяналтын байгууллагынхан шалгаж байгаа аж.