Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/06-НД НИЙТЛЭГДСЭН

Хүн төрөлхтөн өөр гараг руу нүүнэ

Өглөөний сонин
2016 оны 2 сарын 6
MorninigNews.mn
Зураг зураг

Шинээр нээгдсэн гарагуудаас цөөнгүй нь хүн амьдрах боломжтой болохыг эрдэмтэн судлаачид дурдаж байгаа. Гэтэл нөгөөтэйгүүр хүн төрөлхтний хүчин зүтгэлээр байгалийн тогтолцоо хурдтай өөрчлөгдөж гамшгийн олон хүчин зүйлс биднийг заналхийлэх боллоо. Нэг ёсондоо байгаль дэлхий хүн төрөлхтнөөс хариугаа авч байна.

Энэ хэрээр дэлхийн оршин суугчид цэнхэр гарагаас нүүж өөр гарагт суурьших тухай сэдэв сүүлийн үед хурцаар хөндөгдөх болсон нь нууц биш. Монголчууд бид л дэлхийн сүйрэх өдрийг товлож, тэр байтугай байгалийн хуулийг зөрчсөн гажиг мэдээллүүдийг ам дамжин тархаадаг болохоос хүн төрөлхтөн аль хэдийн асуудалд шинжлэх ухаанчаар хандаж ирсний нэг илрэл нь дэлхийгээс нүүх сэдэв юм.

Үнэхээр байдал бишидвэл хүн төрөлхтөн харсаар суугаад дэлхийтэйгээ сүйрэх үү, эсвэл өөр арга зам хайх уу гэдэг асуултын хариуг эрдэмтэн судлаачид тооцоолж байна. Дэлхийн даац хэтэрч байна, хүн амын тоо нэмэгдэж, байгалийн нөөц барагдаж дуусах нь бид дэлхийгээс өөр гараг руу нүүх хэрэгтэй юу гэсэн асуулт өнөөдрөөс ч өмнө тулгарч байсан.

АНУ-ын одон орон судлалын холбооны энэ жилийн эхний хурал дээр зарлагдсан хамгийн том мэдэгдлүүдийн нэг нь НАСА-гийн Кеплер сансрын дурангийн хамгийн сүүлд хийгдсэн хэмжилтүүдийн талаар байсан. Тэдгээр хэмжилтүүд дээр үндэслээд тооцоо хийхэд зөвхөн манай сүүн зам бүхий галактикт дор хаяж 10 гаруй тэрбум манай дэлхий шиг хэмжээтэй гарагууд байгааг олж тогтоосон юм.

Кеплер дуран нь 2009 оны гуравдугаар сард хөөрч тэр өдрөөс хойш өнөөдрийг хүртэл нэг ч өдөр тасралтгүй ажиллаж байгаа билээ. Мэдээж дор хаяж 10 гаруй тэрбум дэлхий шиг хэмжээтэй гарагууд сүүн замд байна гэдэг маань ертөнцөд бид орь ганцаараа биш байж болох талтай гэсэн найдлага төрүүлж буй. Эдгээр дэлхий шиг хэмжээтэй гарагуудын аль нэгэн дээр нь бидний мэдэхгүй амьдрал оршин тогтнож байхыг үгүйсгэхгүй.

Цаашлаад тэрхүү 10 тэрбум гарагийн аль нэг рүү бид нүүх цаг хэзээ ирэхийг ч урьдчилан тооцоолох хэрэгтэй болсныг НАСА төсөл хөтөлбөрүүддээ нууцгайхан тусгаж яваа аж.

НАСА-гийн урьдчилсан дүгнэлтээр ойрын 100-150 жилийн дотор манай гарагийн бүхий л эрдэс баялгууд шимэгдэж дуусах, хүн амын даац хэтэрч газар дэлхий дээрээ багтаж шингэхийн аргагүй өсөж үржих, хажуугаар нь эх газрын зай талбай ихээр багасах сөрөг үр дагаврууд хүн төрөлхтний шүдний өвчин болох аж. 

Сүүлийн жишээ дурдахад энэ он гарсаар эрдэмтэд дэлхийтэй ижил байх магадлалтай хоёр ч гараг илрүүлээд байгаа.

Тэгэхээр дэлхийн хэмжээний дайн гарч хүмүүс хоорондоо алалцаж цөөрөх, эсхүл байгалийн асар хүчтэй гамшигт өртөх, эдгэршгүй халдварт өвчнөөр бөөнөөрөө хиарах зэрэг аймшиг нүүрлэхгүй л бол хүн амын хэмжээ өссөөр байна гэдгийг эрдэмтэд баталж байна.
Азаар гэхүү эзээр гэхүү ийм аймшигт явдлууд тохиолдох магадлал өнөөг бодвол ирээдүйд багасах аж.

Учир нь шинжлэх ухааны хөгжил улам илүү ололт дэвшилд хүрч, техник технологийн гайхамшгаар анагаах ухааны салбар төсөөлшгүй үр дүнг бий болгох юм. Тиймээс халдварт өвчин зэргийг бол хүн төрөлхтөн даван туулчих хэмжээнд хүрч очих аж. Тэгэхээр бууриа сэлгэн нүүхээс өөр арга үлдэх үү гэсэн асуулт л улам хурцаар тавигдах болох юм. Ямар ч байсан НАСА-гийн үзэж байгаагаар хүн амьдрахад таатай гарагийг эрдэмтэд нээж олж баталгаажуулмагц дэлхийн хүн амын цөөнгүй хувь нь шууд нүүхэд бэлхэн байх аж.

Мэдээж хэрэг хэдэн тэрбум хүмүүс өөр гарагт нүүж очиход асар их хугацаа орох юм. Гэсэн ч хүмүүс нээлт хийсэн гараг руугаа нүүсээр тэнд шинэ шинэ улсууд үүсэн бий болсоор байх магадлал ч байгаа аж. Иймэрхүү урьдчилсан зөгнөл гэхүү дүгнэлт гэхүү баримт материалууд НАСА-гийн эрдэмтдийн дунд түгээмэл болж байна.

Сүүлийн жишээ дурдахад энэ он гарсаар эрдэмтэд дэлхийтэй ижил байх магадлалтай хоёр ч гараг илрүүлээд байгаа. Гэхдээ эдгээр гарагууд асар хол зайд оршиж байгаа юм. Шинжилгээ судалгааны явцад тэрхүү гараг дээр ус байх магадлал нэлээд өндөр байгаа бөгөөд гадаргуу нь устай мэт харагдаж байгаа ажээ. Эрдэмтдийн хэлж буйгаар энэ гарагийг шинжлэн судлах боломжтой.

Тэд 1,200 гэрлийн жилийн зайд байгаа гарагийг ойртуулагч дурангийн технологийн тусламжтайгаар судлахаар ажиллаж эхэлсэн байна. Судалгааг АНУ-ын сансар судлалын NASA агентлагийн Билл Боркигаар ахлуулсан багийнхан хийж байгаа. Зөгнөлт кино, уран зохиол дээр л гардаг эх дэлхийг орхин өөр гараг руу нүүх үзэгдэл бидний ойрын ирээдүйд тохиолдож болох зүйл байж болох юм.

Зураг