2017/10/23
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,455.77₮
B30
УЛААНБААТАР
11°
|
-2°
B32
УЛААНБААТАР
11°
|
-2°
B30
УЛААНБААТАР
11°
|
-2°
23:00
S32
-1°
00:00
S32
-2°
01:00
S32
-2°
02:00
S32
-2°
03:00
S32
-3°
04:00
S32
-4°
05:00
S32
-4°
06:00
S32
-5°
07:00
S32
-6°
08:00
S32
-4°
09:00
S32
-1°
10:00
S32
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/02/05 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Себастиан Берсик: АСЕМ-ын үеэр Монгол итгэл хүлээх чадвартайгаа батлах хэрэгтэй

Д.Гэрэлцэцэг
2016 оны 2 сарын 5
Зууны мэдээ

Гадаад хэргийн яам болон Конрад-Анденауэрын сантай хамтран АСЕМ-ын Бэлтгэл ажлын албаны ажилтнууд болон АСЕМ-ын гишүүн орнууд хариуцсан холбогдох мэргэжилтнүүдэд зориулсан сургалтыг уржигдар зохион байгуулсан. Энэ үеэр ХБНГУ-ын Бохум дахь Руурын их сургуулийн доктор, профессор Себастиан Берсиктэй ярилцлаа.

-Монгол Улс 53 орны тэргүүлэгчид оролцох АСЕМ-ын Дээд төвшний уулзалтыг зохион байгуулснаар олон талын үр дүн гарна гэсэн хүлээлттэй байгаа. Бусад улс орны туршлагаас харахад бидэнд ямар боломжууд байна?

- АСЕМ зохион байгуулагдах өдрүүдэд Монгол Улс дэлхийн хэвлэл мэдээллийн болно. Түүгээрээ маш их онцлогтой.

Нөгөө талаас энэ боломжийг сайн ашиглаж чадвал Монгол Зүүн хойд Ази болоод Ази тивд ямар онцлог байр суурьтай орон гэдгээ батлан харуулах, сурталчлан таниулах боломж бүрэн нээгдэх юм. Мэдээж зохион байгуулагч орны хувьд давуу тал олон бий.

Тухайлбал, гадаад хамтын ажиллагааны хүрээнд улс орны тэргүүлэгчид болон шийдвэр гаргах төвшинд ажилладаг хүмүүс ирнэ гэдэг бол тухайн хүмүүс улсынхаа байр суурийг нарийн тайлбарлах боломж нээлттэй болж байгаа. 53 орны тэргүүлэгч ирэхээс гадна олон тооны хавсарга арга хэмжээнүүд болно. Энэ үеэр улсынхаа эдийн засаг, нийгэм, улс төрийн асуудлын хүрээнд илэрхийлэх таатай нөхцөл бүрдэнэ гэж болно. 

Үүнээс гадна АСЕМ нь бусад олон улсын арга хэмжээнээс харьцангуй онцлог зохион байгуулалттай явдаг. Тиймээс арга хэмжээг нээлттэй, чөлөөт хэлбэрээр зохион байгуулж, байр сууриа өвөрмөц маягаар илэрхийлж болно. Оролцож байгаа орнуудын хувьд Монголд зохион байгуулж байгаа нь анхаарал татах нэг зүйл болж байгаа. 

Тухайлбал, Бельги хотын Брюссель хотод олон улсын чуулга уулзалт зохион байгуулагддагаараа олонд танигдсан. Тэгэхээр тэнд зохион байгуулах нь дэлхийн улсуудад төдийлөн сонирхолтой биш байж болох юм. Харин Монгол шиг онцлог оронд энэ арга хэмжээ болно гэдэг оролцогч орнуудын зүгээс АСЕМ-ыг илүү өвөрмөц болгож байна гэж үзэх нэг өнцөг нь болж байгаа.

-Та хэлэлцүүлгийн үед ямар асуудалд голлон анхаарч зөвлөмжөө өгсөн бэ?

-Хэлэлцүүлгээ АСЕМ-д бэлтгэх нь гэсэн сэдвээр хийсэн. Энэ удаад АСЕМ-ын Дээд төвшний уулзалтад талаар танилцуулга хийхийн зэрэгцээ зохион байгуулагч талаас ямар зүйлд илүү анхаарах хэрэгтэй талаас нь зөвлөмж өгч, сонирхолтой хэлэлцүүлгүүд өрнүүллээ.

-Монголчуудын хувьд гадны хөрөнгө оруулагчдыг татахын тулд гол нь ямар мессеж өгөх нь оновчтой гэж бодож байна.

-Аливаа улс хөрөнгө оруулалт татахын тулд хамгийн гол нь итгэл хүлээх чадвартай гэдгээ батлах хэрэгтэй. Хоёрдугаарт, эрхзүйн орчныг бүрдүүлсэн гэдгээ илэрхийлэх нь чухал. Дээрх хоёр үзүүлэлт хамгийн чухал байдаг гэж болно.

Тиймээс Монгол Улс эдгээр үзүүлэлтийг хангасан орон гэдгээ 53 орны төлөөлөгч ирэх үеэр танилцуулж, сурталчлах хэрэгтэй. Ингэж чадвал хөрөнгө оруулалтыг татах нэг том боломж нээгдэх юм.

-Тэгвэл зохион байгуулалтын хувьд бид ямар зүйлд илүү анхаарал, болгоомжтой хандах хэрэгтэй ю?

-Энэ 53 орны тэргүүлэгчдэд Монгол Улстай хамтарч ажиллах нь зүйтэй гэсэн сэтгэгдэл төрүүлэх боломж байна. Нөгөө талаас Монгол нь Европ болон Азийн гүүр маягаар ажиллах бүрэн боломж байгааг харуулах хэрэгтэй. Үүний зэрэгцээ эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн сайжруулах талын агуулгыг гаргаж ирэх нь зүйтэй. Мэдээж шинэлэг хамтын ажиллагааны арга хэлбэрүүдийг оруулж болох юм. 

Улс төрийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтой. Тухайлбал, чөлөөт худалдааны бүс байгуулах асуудал байж болно шүү дээ. Энэ мэт хоёр тивийн хамтын ажиллагааг өргөжүүлэх бололцоо бидэнд бий гэдгээ нарийн харуулах нь чухал юм.

-АСЕМ-д 53 орны тэргүүлэгч оролцоно. Энэ утгаараа Евро азийн эдийн засгийг сэргээх асуудал хөндөгдөж магадгүй гэж байгаа. Хэрэв энэ асуудлаар ярилцвал Монголд ч гэсэн таатай нөхцөл бүрдэнэ гэж таамаглаж байгаа. Энэ талаар ?

-Сүүлийн жилүүдэд Евро азийн хамтын ажиллагаа нэлээд удааширсан. Энэ нь худалдааны тодорхой асуудлуудтай холбоотойгоор удаашрах болсон. Тэгэхээр 53 орны төлөөлөгч ирэхийг ашиглан тухайн улсын тэргүүлэгчид хоорондоо энэ асуудлыг шийдэхийн тулд ямар ажил хийж болох талаас нь шууд харилцаж, хэлэлцүүлэг өрнүүлэх нь хамтын харилцаанд ахиц авчрах байх гэж бодож байна. Өөрөөр хэлбэл, АСЕМ-аар улс орнууд шууд харилцах нөхцөл бүрдэж байгаа.

-Зохион байгуулагч орны хувьд өөр ямар давуу эрхтэй байх вэ?

-Зохион байгуулагч орны хувьд Ази, Европын хамтын ажиллагаа хаашаа чиглэх вэ гэдгийг тодорхойлох үйл явцад зонхилох үүрэг гүйцэтгэх боломж гарч байгаа. Зохион байгуулах эрх нь танай улсын гарт байгаа учраас Монголын талд том давуу тал үүсэх нь гарцаагүй. 

АСЕМ-ын Дээд төвшний уулзалтад зөвхөн 53 орны тэргүүлэгч төдийгүй Ази, Европын иргэний нийгмийн байгууллагуудын идэвхтэн, төлөөлөгчид хүрэлцэн ирнэ. Энэ үеэр дээрх байгууллагуудын төлөөлөл дэлхий дахинд яригдаж буй чухал асуудлыг хөндөн, санал солилцох юм. Энэ арга хэмжээнүүдэд монголчууд ч гэсэн нэгдэж санал, бодлоо илэрхийлэх боломжтой. 

Түүнчлэн АСЕМ-д 53 улс нэгдсэн. Чуулга уулзалт хоёр жилийн давтамжтай болдог. Өөрөөр хэлбэл, нэг улс 100 жилийн дараа энэ уулзалтыг зохион байгуулагчаар ажиллана гэсэн үг. Монгол Улсын хувьд 20 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулагч орон болж байна гэдэг нь бас нэг онцлог нь болж байгаа юм.

x