Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/08-НД НИЙТЛЭГДСЭН

Солонгос руу аялалаар явахдаа ВИЗАГАА МАРТАВ

Э.Лхамзаяа, iKon.mn
2016 оны 2 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Солонгос улсын Сөүл хотноо гурван хоног аялах боломж надад өнгөрсөн онд тохиосон юм. Анх удаа гадаад тэр тусмаа Солонгос улс руу аяллаар явна гэдэгт нэг л итгэхгүй байсан шүү.

Гэхдээ гурван хоног аялаад ирэхдээ их зүйлсийг ойлгож, мэдэж, мэдэрч чадсан.

Харин миний хувьд доорх хоёр зүйлийг дараагийн удаа аялахдаа заавал авч явах хэрэгтэй гэж бодсон.

Анхан шатны ярианы дэвтэр

 

Гадуур номын дэлгүүрүүдээр зарж байдаг Солонгос хэлний анхан шатны ярианы дэвтэр заавал аваарай. 

Миний хувьд лав хэрэг болохгүй байх гэж бодоод авч яваагүй юм. Харин хамт явж байсан эгч маань анхан шатны ярианы дэвтэртэй явж байсан бөгөөд дэвтрээ ашиглаад Солонгосчуудтай ойлголцож, хүссэн зүйлээ захиалах, худалдан авч байгааг хараад ямар их хэрэгтэй гэдгийг ойлгосон шүү.

 

Ингээд ганцаараа аялсан ч гэсэн Солонгосчуудтай хэл яриагаа ойлголцоно гэдэг чинь их чухал зүйл.

Нэмж хэлэхэд: Цаг агаараас шалтгаалж хувцас, гутал, гоо сайхны бүтээгдэхүүн зэргээ зохицуулан авахаа мартав. Бас зарим зочид буудалд шүдний оо сойз, үсний сам зэргийг худалдаж авах шаардлагатай байдаг учир захиалсан буудлын танилцуулгаа сайн шалгаж байгаад авч явах зүйлсээ бэлдээрэй.

Хэлний бэрхшээлээс гадна хамгийн чухал зүйл бол "Мөнгөө хэрхэн зарцуулах вэ, эмэгтэйчүүдийн бид яаж хямдралтай бараа авах вэ" гэх мэт маш том асуудалтай нүүр тулгардаг. 

Миний хувьд энэ асуудлыг доорх аргаар шийдэж болно гэдгийг сайн ойлгосон шүү.

Бэлэн бус МӨНГӨ буюу "ВИЗА КАРТ" 

Миний хувьд мэдээж Солонгос руу явахдаа бэлэн мөнгө авч явсан. Харамсалтай нь дэлгүүрүүд нь их сайн хямдарч бас буруу тооцоолсноос болж бэлэн мөнгө маань хоёрдох өдөр гэхэд дуусчихсан. Тэгээд сүүлийн өдрөө хамт явж байсан эгчийнхээ ВИЗА картыг гуйж ашигласан. 

 

Солонгосын ихэнх худалдааны төв, ресторан, кафе зэрэг олон хүний хөл хөдөлгөөн болсон газруудын хаана ч очсон виза картыг ашиглаж болдог гэдгийг виза ашиглаж байхдаа л мэдэрсэн. Бас Солонгос зарим найзууд маань яагаад түрийвчгүй зөвхөн виза карттай яваад байсныг нэг ойлгосон доо.

Ер нь нэг виза карттай байхад эдийн засгийн хувьд асуудалд орохгүйгээс гадна ашигтай юм шиг санагдсан.

Ашигтай гэдэг нь хүссэн бараагаа хямдхан авах боломжтой болсон учраас тэр. Нөгөө алдарт Лоттэ,  Хюндай, Галлериа, Емарт зэрэг томоохон худалдааны төвүүдээр үйлчлүүлэхдээ виза карттай байсан учраас татвар төлөлгүй, 5-15 хувийн хөнгөлөлт эдэлчихсэн гээд боддоо.

Үүний ачаар ч би хүсэж байсан гутал, гоо сайхны бараагаа 15 хувь хямдруулаад авахаас гадна гарын бэлэг хүртэл авсандаа эмэгтэй хүн учраас баярласандаа ухаан алдах шахсан шүү. Улам их дэлгүүр хэсмээр санагдсан.

Солонгос явах бодолтой байгаа хүмүүст хэлэхэд:

Солонгост бол ихэнх худалдааны төвүүд, хоолны газрууд бүгд ВИЗА-гаар үйлчилдэг мөн хэрэглэхэд ч амар, хялбар, найдвартай, ашигтай учир заавал ВИЗА КАРТТАЙ болоорой.

Харин миний хувьд эгчээсээ зээлж ашиглаж байсан "Голомт банк"-ны олон улсын виза картыг сонгосон.

Яагаад гэвэл олон хөнгөлөлт, урамшуулал эдлэх боломжтой учраас тэр.

Нэмж хэлэхэд 2016.03.31-ныг дуустал Голомт банкны олон улсын Виза картаар Солонгосын 60 гаруй худалдааны төвүүдэд дараах хөнгөлөлтүүдийг эдлэх боломжтой байгаа гэж байсан. 

Эдлэх хөнгөлөлтүүд:

  • 5-15 хувийн хямдрал
  • Бэлэг
  • Эрхийн бичиг
  • Татварын хөнгөлөлт тус тус ашигтай боломжуудтай.

Би удахгүй амралтаа аваад дахин Солонгос явж, хэрэгтэй зүйлсээ цуглуулах төлөвлөгөөтэй байгаа. Мэдээж ГОЛОМТЫН ВИЗА КАРТАА аваад явна. Та ч бас сайхан аялаарай. Миний зөвлөгөө танд багахан ч гэсэн тус болсон гэдэгт итгэлтэй байна.

Аяллын үеэр авсан зургууд:


 

 

 
 
 
 
 
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.