Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/01-НД НИЙТЛЭГДСЭН

The MongolZ баг бүсийн тэмцээнд аварга болж $35,000 авахаар боллоо

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 2 сарын 1
IKON.MN
Зураг зураг

Тайваний нийслэл Тайпей хотод нэгдүгээр сарын 29-нөөс хоёрдугаар сарын 2-нд болж байгаа Taipei Game Show арга хэмжээний үеэр Зүүн Өмнөд Ази, Австралийн найман топ багийн хооронд тэмцээн болж байна.

Counter Strike Global Offensive, StarCraft II тоглоомуудаар зохиогдсон тэмцээний Counter Strike GO төрөлд Монгол улсаас оролцсон The MongolZ баг түрүүлж аваргын шагналыг авахаар боллоо.

Тэд B группт Хятад, Тайвань, Австралийн багуудтай таарч бүгдийг нь хожин хэсгийн аваргаар шалгарсан. Эцсийн шатанд The MongolZ баг групп дотроо хожиж байсан Австралийн Renegade багтай тунаж эхний үедээ 16: 9, хоёр дахь үедээ 16:2-ын харьцаатай хожиж аварга болсон юм.

Counter Strike GO тэмцээний шагналын нийт сан $50,000 байсан ба аварга болсноор The MongolZ баг $35,000 авч, дэлхийн аваргад оролцох эрхтэй болжээ.

Тоглолтын бичлэг: