УИХ-ын чуулганы өнөөдрийн /2016.01.19/ хуралдаанаар Иргэний хуульд нэмэлт оруулах тухай болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж БАТАЛЛАА.
Уг хуулийн төслүүд нь НАЙМАН ХУВИЙН ХҮҮТЭЙ ЗЭЭЛИЙГ СЭРГЭЭХ зорилготой юм.
УИХ-ын дарга З.Энхболд "Хуулийн төсөл батлагдсанаар ипотекийн зээл хэвийн үргэлжлэх эрх зүйн орчин бий боллоо. Үүнээс хойш зээл гацаж болохгүй. Хуулийн төслийг батлахад оролцсон гишүүд болон ажлын хэсэгт баярлалаа" гэв.
Ийнхүү ҮХЦ-ийн дүгнэлтийн улмаас хаагдаад байсан ипотекийн найман хувийн хүүтэй зээл сэргээгдлээ.
Уг хууль нь батлагдсан өдрөөсөө буюу өнөөдрөөс /2016.01.19/ хэрэгжиж эхлэх юм.