Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/12/25-НД НИЙТЛЭГДСЭН

"Дэлхийн хамгийн нөлөө бүхий 500 CEO" жагсаалтад Монгол хүн эрэмбэлэгджээ

Б.УЧРАЛ, iKon.mn
2015 оны 12 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Richtopia сайтаас дэлхийн хамгийн нөлөө бүхий 500 CEO-ийн жагсаалтыг гаргасан байна. Энэхүү жагсаалтад “Ард Санхүүгийн Нэгдэл”-ийн Гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг 241 дүгээрт эрэмбэлэгджээ.

Жагсаалтад нэрт хөрөнгө оруулагч Уоррен Баффетээс эхлээд Аpple-ийн CEO Тим Кук зэрэг алдартай хүмүүс багтсан байна.

Сайтынхан энэхүү жагсаалтаа сошиал медиагийн нөлөөллийг хэмжих автомат алгоритм дээр суурилж гаргасан байна. Мөн хэмжилтдээ Twitter, Facebook, Instagram, Youtube, Wikipedia, Linkedin зэрэг сувгуудыг ашиглажээ.

Жагсаалттай ЭНД дарж танилцана уу.

 

За нэг маань ч гэсэн Дэлхийн Топ-500-д спортын бус төрлөөр орлоо. Баяр хүргэе, Монгол ахан дүүсээ! Дэлхийн хамгийн нөл...

Posted by Ganhuyag Chuluun Hutagt on Thursday, December 24, 2015