Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/12/03-НД НИЙТЛЭГДСЭН

Турк, Сири хоёул Исламын улс бүлэглэлтэй наймаа хийдэг

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 12 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Оросын Батлан Хамгаалах Яамны сайд Туркийн ерөнхийлөгч болон түүний гэр бүл Исламын улс бүлэглэлтэй хийдэг газрын тосны наймаанаас ашиг олдог гэж мэдэгдлээ.

Харин үүний хариуд Туркийн төрийн эзэмшлийн Анадолу агентлаг тэр дор нь “Сирийн дэглэм Исламын улс бүлэглэлээс газрын тос авдаг” гэсэн нийтлэлийг гаргасан байна.

Өнгөрсөн долоо хоногт Орос Турктэй байгуулсан визгүй зорчих гэрээгээ цуцалж, өөрийн иргэддээ НАТО-гийн гишүүн орнуудад аялахгүй байхыг анхааруулав. Үүнийгээ тэд Туркийн нутагт гарч болзошгүй террорист халдлагаас сэрэмжлүүлсэн гэж тайлбарлажээ.

Харин Туркүүд зүгээр суусангүй. Өчигдөр тэд өөрийн өмнөд хилээс Исламын улс бүлэглэлтэй холбоотой байх магадлалтай долоон Оросын иргэнийг баривчилж нутагт нь буцаах болсноо зарласан байна.

Энэ бүх хэл амаар хийж байгаа дайн нь Оросын онгоцыг хил зөрчсөн шалтгаанаар Туркийн тал буудаж унагасантай холбоотой.

Туркийн ерөнхийлөгч Таиип Эрдоган, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар одоо болтол биечлэн уулзаагүй байна. Харин харилцан бие биенээ Исламын улс бүлэглэлтэй холбоотой хэмээн буруутгасаар байгаа юм.

Тэгвэл энэ хоёр орны хувьд хоёуланд нь Исламын улс бүлэглэлтэй холбоотой гэсэн баталгаа байгааг энд дурдаж байна.

 

Туркүүдийн бултах аргагүй холбоос

Путин Туркийг зэвсэгт бүлэглэлтэй холбоотой гэж буруутгасны дараа Эрдоган хэрвээ баримт гаргаж ирж чадвал ерөнхийлөгчийн албан тушаалаасаа буухад бэлэн гэсэн.

Гэтэл Guardian сонины сурвалжлагч Мартин Чулов өнгөрсөн долдугаар сард АНУ-ын тусгай хүч Исламын улсын гол санхүүчийн гэрт довтолгоо хийхдээ Турктэй холбоотойг нь баталсан материалууд олсныг бичиж байлаа.

Ажиллагааны үеэр алагдсан Абу Саияф нь зэвсэгт бүлэглэлийн газрын тос, байгалийн хийн наймааг хариуцдаг байсан юм. Исламын улс бүлэглэл энэ наймаанаас хэдэн зуун саяар нь орлого олдог гэдэг.

Саияфын гэрээс олдсон бичиг баримт, флаш дискнээс Турктэй наймаа хийдгийг нь баталсан зүйлс олдсон тухай албаны хүн Guardian сонинд ярьж байжээ.

Өнгөрсөн долдугаар сараас Исламын улс бүлэглэлийн эсрэг цэргийн ажиллагаанд нэгдсэн Турк үнэндээ өөрийн мөнхийн асуудал болсон Курдүүдийг бөмбөгдөхөөс хэтрээгүй. Энэ тухай дэд ерөнхийлөгч Жое Байден шүүмжилж Туркийг Исламын зэвсэгт бүлэглэлийн хажуугаар нүдээ анин өнгөрч байна гэж шүүмжилж байсан юм.

Мөн саяхан Обамагийн засаг захиргаа Туркийг өмнөд хил дээрх Исламын бүлэглэлийнхий бараа материал, хүн хүч нэвтрүүлдэг хилийн зурвасаа хаахыг шахаж эхэлжээ.

 

Ассадын дэглэмийн хэлхээ холбоо

Ассадын дэглэмийг идэвхтэй дэмжигч Оросын агаарын ажиллагаа өнгөрсөн есдүгээр сараас эхэлсэн.

Гэхдээ Оросуудыг Исламын улс бүлэглэлийн эсрэг биш, Сирийн дэглэмийн эсрэг тэмцэж байгаа босогчдын бүлгүүдийг гол бай болгож байна хэмээн Барууныхан буруутгаж байгаа юм.

Үүний цаана тайзан дээр зөвхөн Сирийн дэглэм, Исламын улс бүлэглэл хоёрыг үлдээгээд олон улсын хамтын нийгэмлэг аль нэгийг нь сонгоход хүргэх Ассадын бодлого явагдаж байна гэж үзэх хүмүүс бий.

Ассадыг зэвсэгт бүлэглэлтэй холбоотой гэдгийг баталсан мэдээлэл өнгөрсөн тавдугаар сард Telegraph сонинд нийтлэгдэж байв. Нийтлэлд дурдсанаар Ассад нь зэвсэгт бүлэглэлийн мэдэлд байгаа газрын тос, байгалийн хийн ордуудаас өмнө нь засгийн газартаа байсан хүмүүсээр дамжуулан худалдан авч өөрийн дэглэмийн талд байлдаж байгаа талуудыг хямд үнээр хангадаг гэжээ.

Энэ нийтлэл гарсны дараахан АНУ-ын эрх баригчид Москвад төвтэй Темпбанк, түүний удирдлага Михайл Гаглоевыг Сирийн дэглэмд, тэр дотроо Сирийн төв банк, төрийн өмчит, газрын тосны Ситрол компанид эд материалын тусламж үзүүлдэг хэмээн хар жагсаалтанд оруулж байв.

Харин өнгөрсөн долоо хоногт Орос-Сирийн бизнесмэн Жорж Хасваниг өөрийн компаниар дамжуулан Ассадын өмнөөс Исламын улс бүлэглэлтэй газрын тосны наймаа хийдэг гэж буруутган мөн хориг тавиад байна.

Түүнтэй хамт ОХУ-ын Халимагийн БНУ-ын тэргүүн асан Кирсан Илюмжиновыг Сирийн төв банканд олон улсыг хоригийг тойрч гарахад нь тусалдаг гэсэн үндэслэлээр хар жагсаалтанд оруулжээ.

 

Эх сурвалж: Business Insider