Ардчиллын удирдагч, төр, нийгмийн зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсны эхнэр Б.Булганыг цагдаа, тагнуулынхан баривчилж хорьсноос хойш 18 хонож байна. Түүнийг чухам ямар хэргийн улмаас баривчилсныг өнөө хэр нууцалсаар байгаа. Анх С.Зориг агсны хэргийн үйлдсэн байж болзошгүй хэргийнх нь талаар яаран мэдээлэл хийдэг хуулийнхан энэ удаад тун “ам чанга”-тай байна.
Гэхдээ хорьсон шалтгаан нь тун удахгүй олон нийтэд ил болно гэдгийг эх сурвалж мэдээлж байна. Харин улс төрийн хүрээнийхэн Б.Булганы баривчилгааг С.Зориг агсны хэрэгтэй холбоотой байх магадлалтай, учир нь УИХ-ын ээлжит сонгууль дөхөж байна хэмээн тайлбарлаж буй юм.
Түүнчлэн Д.Булганы охин саяхан гадаадаас ирсэн байна. Тэрбээр өмнөд хөршид Бээжингийн их сургуульд сурдаг ажээ. Ээжийг нь учир битүүлгээр баривчлан хорьсонд санаа нь зовж ийнхүү эх орондоо иржээ.