Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/11/30-НД НИЙТЛЭГДСЭН

Li-Fi нь маш хурдан, гэхдээ Wi-Fi-г бүрэн орлохгүй

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 11 сарын 30
IKON.MN
Зураг зураг

Удаан яригдсан чийдэнгийн гэрлээр мэдээлэл дамжуулах аргыг саяхан Эстонийн Velmenni нэртэй стартап компани оффисийн нөхцөлд туршжээ.

Ингэхэд хурд нь гигабитээр хэмжигдэж байв. Li-Fi-гийн онолын хурд нь секундэд 224 GigaBytes хүрч байгаа гэнэ.

Энэ боломжийг хамгийн анх 2010 онд Эдинбургийн Их сургуулийн профессор Харальд Хасс танилцуулж байжээ.

Li-Fi нь анх удаа хүний нүдэнд үзэгдэх гэрлийн дохиог мэдээлэл дамжуулагч болгон ашиглаж байгаагаараа онцлог. Өөрөөр хэлбэл гэрлийн чийдэн интернэт дамжуулагч болно гэсэн үг.

Тиймээс энэ технологи нь хана нэвтэлж чадахгүй, гэрлийн шууд тусгал хүрч байгаа хүрээнд л ажиллах юм.

Мөн гадаа, нарны гэрэлд ажиллахгүй нь ойлгомжтой.

 

Харин давуу тал нь бусад радио дохионуудын нөлөөнд орохгүй. Тиймээс зарим онцгой нөхцөлд, тухайлбал онгоцны бүхээг дэх утасгүй интернэт холболтонд тохиромжтой болж байна.

Ажиллах зарчим нь гэрлийн дохионд хангалттай хурдан давтамжтай мэдээллийг кодлон дамжуулах бөгөөд хүний нүд үүнийг мэдрэх боломжгүй.

Li-Fi технологийг хэрэглээнд нэвтрүүлэхэд дахиад хэдэн жил (магадгүй 2-3 жил) шаардлагатай гэнэ.

 

Эх сурвалж: Techcrunch