Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/11/27-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсад суугаа гадаадын Өргөмжит консулуудын II уулзалт боллоо

ГХЯ
2015 оны 11 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсад суугаа гадаадын Өргөмжит консулуудын хоёрдугаар уулзалт 2015 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдөр Гадаад Хэргийн Яаманд боллоо.

Уулзалтыг нээж Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг үг хэлж, Консулын газрын захирал Б.Болд Консулын газрын үйл ажиллагааны талаар, АСЕМ-ын Ахлах албан тушаалтан, АСЕМ-ын бэлтгэл ажлын албаны Орлогч дарга Л.Оргил АСЕМ-ын уулзалтыг зохион байгуулах бэлтгэл ажлын явцын талаар тус тус мэдээлэл өглөө. Мөн Шинэ Зеландаас Монгол Улсад суугаа Өргөмжит консул Ч.Мөнхбат Өргөмжит консулуудыг төлөөлж үг хэлэв.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад гадаадын 39 улсын Өргөмжит консул томилогдон ажиллаж байгаа бөгөөд 2015 онд Бүгд Найрамдах Литва Улс, Бүгд Найрамдах Итали Улс, Грек Улс зэрэг 3 улсын Өргөмжит консулд Гадаад хэргийн яамнаас Экзекватур олгож үйл ажиллагааг нь эхлүүллээ.