Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/11/27-НД НИЙТЛЭГДСЭН

Төмрийн хүдрийн “S11D” төсөл 2016 онд эхэлнэ

Г.Од
2015 оны 11 сарын 27
www.mongolianminingjournal.com
Зураг зураг

Бразилийн уул уурхайн Vale компани төмрийн хүдрийн “S11D” төслийн барилгын ажил 60%-ийн гүйцэтгэлтэй явж буй талаар мэдээлжээ.

Дэлхийн уул уурхайн салбарт “Serra Sul” нэрээр танигдсан эл төсөл Өмнөд Америкийн Амазонк мөрний орчим хэрэгжих юм. Vale компани уг төслөө 2016 оны 2 дугаар улиралд эхлүүлэхээр төлөвлөжээ. 
 
Төмрийн хүдрийн “S11D” төсөл хүчин чадал, үйлдвэрлэх бүтээгдэхүүний хэмжээ, хөрөнгө оруулалтын хувьд дэлхийн хэмжээнд томоохонд тооцогдож буй юм. Төсөлд уурхай, баяжуулах үйлдвэр, төмөр зам, боомт зэрэг тээвэр логистикийн цогцолборын бүтээн байгуулалт багтаж байгаа. Жилд 90 сая тонн төмрийн хүдэр үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрлэлийн “S11D” төслийн нийт хөрөнгө оруулалт 14.4 тэрбум ам.доллар ажээ. 

2015 оны байдлаар Vale компани 340 сая тонн төмрийн хүдэр үйлдвэрлэсэн бол “S11D” төслийг хэрэгжүүлснээр үйлдвэрлэлээ 2016 онд 459 сая тоннд хүргэхээр төлөвлөж байна. 

Зураг