Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/11/27-НД НИЙТЛЭГДСЭН

Зарим замын ойролцоо автомашины хурд хэмжигч зөөврийн төхөөрөмж ажиллана

С.Бадрал, iKon.mn
2015 оны 11 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн 2-3 жилд Улаанбаатар хотын авто замын шинэчлэл, уулзваруудын өргөтгөл хийгдэж, хуучин түгжирдэг байсан замууд бүрэн шинэчлэгдэж, жолооч нар түгжрэл гэдгийг мартаж, хурдаа нэмдэг болоод байгаа. Үүнийг дагаад хурд хэтрүүлсний улмаас үүдэлтэй зам тээврийн осол, нас баралт буурахгүй байна.    

Тухайлбал, Яармаг орчмын замд 70-90, цаашлаад 100 км цагийн хурдтай давхиж байна.  Хэдийгээр камер суурилуулж тавьж байгаа ч жолооч нар камерын доогуур хурдаа хасаж, 60 км цагтай явчхаад, камер өнгөрөнгүүт л хурдаа нэмчихдэг. 

Шинэчлэгдсэн бүх авто замыг камержуулах гэвэл эдийн засаг хүнд байгаа үед тэр бүр боломжгүй, мөн дээр дурдсанаар жолооч камерын доогуур хурдаа хасаад гарна. Тиймээс ЗЦГ холбогдох байгууллагуудтай хамтран дүгнэлт хийж, ХБНГУ-ын VITRONIC Групп Компанийн үйлдвэрийн хурдны зөрчил илрүүлэх зөөврийн төхөөрөмж авчран туршилт хийж, нэвтрүүлэхэд бэлэн болсон байна

Замын хөдөлгөөний хяналтын VITRONIC-ийн системүүд нь лазер скайнерийн хэмжилтийн техник дээр тулгуурладаг ажээ. (LIDAR, Light Detection and Ranging). 

Хурд хэмжих техникийн шинэ үеийн төхөөрөмж юм. Тус систем нь 

  • Олон эгнээгээр яваа олон машиныг нэг дор хэмжинэ 
  • Зам барилгын ажлын үед, тойруу, туннел болон үзэгдэх орчин хязгаарлагдмал нөхцөлд хэмжилт хийх аж.

Хурдны зөрчил бүртгэгч зөөврийн төхөөрөмж нь хяналтгүй байсан авто замууд болох Нисэхийн, Зуслангийн, Баянхошуу Хөтөл зэрэг хурд ихээр хэтрүүлдэг аюултай байршлуудад аюулгүй байдлыг хангах, хяналт хийх боломжтой болжээ.

Иймд ЖОЛООЧ НАРАА  Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль, Замын хөдөлгөөний дүрэмд заагдсан хотын дотор явах хөдөлгөөний хурдаа баримтална уу.

Эх сурвалж: ЗЦГ