Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/11/27-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Хотын төвийн барилга учир LED дэлгэцтэй байх санаа гаргав

Б.УЧРАЛ, iKon.mn
2015 оны 11 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Хуучин хэвлэх үйлдвэрийн барилгыг дуудлага худалдаанд оруулахтай холбоотой “Ард Санхүүгийн Нэгдэл”-ийн Гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг олон зуун иргэдтэй нэгдэж энэ барилгыг худалдан авах санаачилга гаргасан билээ.

Тэрбээр уг газар дээр баригдах барилгын зургийг нийтэд танилцуулсан бөгөөд маш олон хүний дэмжлэгийг аваад байна. Тэгвэл барилгын зурагтай холбоотой нийгмийн сүлжээний хэрэглэгч Жадамба Энхжаргалангийн зүгээс бидэнд доорх видеог илгээжээ.

Уг хэрэглэгч “Ч.Ганхуягийн  нийтэлсэн барилгын төсөөлөл зураг дээр засвар хийж маш том хэмжээтэй UHDLED дэлгэц нэмж өглөө. Уг барилга нь яг хотын зүрхэн дээр байрлах учир заавал талбай руу харсан зүгт иймэрхүү шийдэлтэй гоёмсог өндөр чанартай дэлгэц нэмж өгснөөр хотын өнгө үзэмжинд эрс дулаахан уур амьсгал төрүүлнэ гэдэгт 200% итгэлтэй байна” гэсэн юм.

Залуус энэ асуудалтай холбоотой ийнхүү байр сууриа илэрхийлж, шинэ санаагаа хуваалцсаар байна. 

ВИДЕО: