Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/11/27-НД НИЙТЛЭГДСЭН

Буриад Улстай хамтран Улаанбаатарт дунд сургууль барихаар тохиролцлоо

www.ulaanbaatar.mn
2015 оны 11 сарын 27
ulaanbaatar.mn
Зураг зураг

НИТХ-ын дарга Д.Баттулга ОХУ-ын Буриад Улсын Ардын хурлын дарга Доржиев Цырен-Даши Эрдынеевич тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд НИТХ-ын дарга Д.Баттулга зочид төлөөлөгчдийг Улаанбаатар хотод тавтай айлчлахыг хүсээд, хоёр хотын хурлын хамтын ажиллагааг идэвхжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

ОХУ-ын Буриад Улсын Улаан-Үд хоттой Улаанбаатар хот ах дүүгийн найрамдалт харилцаатай бөгөөд өнгөрсөн есдүгээр сард Улаан-Үд хотод Улаанбаатарын соёлын өдрүүдийг зохион байгуулсан юм.

ОХУ-ын Буриад Улсын Ардын хурлын дарга  Доржиев Цырен-Даши Эрдынеевич оюутан, сурагч солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Орос хэлний гүнзгийрүүлсэн сургалттай дунд сургуулийг Улаанбаатар хоттой хамтран байгуулах хүсэлтэй байна гэлээ.

 

Энэхүү хүсэлтийг хүлээн авч хамтран ажиллахад бэлэн гэдгээ НИТХ-ын дарга Д.Баттулга илэрхийлэв гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.