Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/11/27-НД НИЙТЛЭГДСЭН

Гэр бүлийн хоёр хүнийг хөнөөж, хоёрыг нь хүнд гэмтээжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2015 оны 11 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Баянзүрх дүүрэгт өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 26-нд гэр бүлийн дөрвөн хүнд халдаж хоёрынх нь амь насыг хөнөөсөн ноцтой хэрэг гарсан байна.

Уг хэрэг 26-ны 02:00 цагийн үед гарсан бөгөөд одоог хүртэл гэмт этгээдийг эрэн сурвалжилж байгаа аж. 

Албаны эх сурвалжийн хэлж буйгаар уг хэрэг нь ахуйн маргаанаас үүдэлтэй бөгөөд нас барсан хоёр хүний нэг нь цагдаагийн албан хаагч байжээ.  

Харин хүнд гэмтсэн хоёр хүн одоогоор Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.