Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/11/27-НД НИЙТЛЭГДСЭН

Почеттино баяртай байна

SPS телевиз
2015 оны 11 сарын 27
SPS
Зураг зураг

Английн Тоттенхэм клубын дасгалжуулагч Маурисио Почеттино сүүлийн үед гараад буй ярианд хариулт өгсөн байна. Довтлогч Харри Кэйнийг Челси сонирхож байна гэсэн яриа сүүлийн үед идэвхитэй гарч байгаа бөгөөд Почеттино үүнд санаа зовох биш бүр баяртай байгаагаа хэлсэн байна.

 

“Би үнэхээр баяртай байна. Челси бол шилдэг тоглогчдыг авдаг баг. Тийм болохоор би тамирчдаараа бахархаж байна. Гэхдээ тэр энд үлдэнэ, үлдэхдээ дуртай байгаа. Тэр бол манай баг Премьер лигт түрүүлэхэд гол үүрэг гүйцэтгэх  гол тоглогчдын нэг хэмээн хэлсэн байна.

 

Мөн өнгөрсөн жил хаалгач Уго Лорисыг Челси сонирхож байсан. Манайхаас тоглогч сонирхож  байгаа нь сайхан байна. Гэхдээ тэд хаашаа ч явахгүй хэмээн хэлсэн байна” Тоттенхэмийн хувьд энэ улиралд  нээлтийн тоглолтондоо хожигдсоноосоо хойш дахин хожигдол хүлээгээгүй байгаа юм.

Зураг