Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/11/27-НД НИЙТЛЭГДСЭН

ХЭРЭГЛЭГЧДЭД ЭЭЛТЭЙ хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч шалгарлаа

СУРТАЛЧИЛГАА
2015 оны 11 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газраас “Хэрэглэгчдэд ээлтэй хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч” шалгаруулах болзолт уралдааныг хүнс үйлдвэрлэгчдийн дунд зарлаж, АПУ компанийн СҮҮНИЙ ҮЙЛДВЭР шалгарлаа.

“Хэрэглэгчдэд ээлтэй хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч” шалгаруулах болзолт уралдаан нь хүнсний боловсруулах үйлдвэрлэлд түүхий эд, материал хүлээн авахаас эхлэн тухайн үйлдвэрийн эцсийн бүтээгдэхүүн хэрэглэгчдэд очих хүртэлх бүх үе шатанд эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн зохистой дадлуудыг нэвтрүүлж, чанар, аюулгүй байдлыг бүрэн хангасан хүнсний бүтээгдэхүүнээр хүн амыг хангах нөхцөлийг бүрдүүлж буй өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, иргэнийг шалгаруулах зорилготой аж.

НМХГ-ын дарга Д.Эрдэнэчулуун

НМХГ-ын дарга Д.Эрдэнэчулуун “Нийслэлийн иргэдэд чанартай хүнс, чанартай бүтээгдэхүүн нийлүүлж, стандартын дагуу үйлдвэрлэл явуулж байгаа ААН-үүдийг шалгаруулах ажлыг зохион байгууллаа. 

Үйлдвэрээс гарч байгаа хүнсний бүтээгдэхүүний үндсэн мөн чанар, технологи, хүний биед үзүүлэх нөлөөллийг бид хянадаг.  “Хэрэглэгчдэд ээлтэй хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч” шалгаруулах болзолт уралдааны явцад нийт 48 ААН, байгууллагад хяналт шалгалт явуулсан. Тэдгээрээс аюулгүй ажиллагаатай, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, хэрэглэгчдийн таалалд нийцсэн 10 хүнсний үйлдвэр өнөөдөр шалгарч байна” гэлээ. 

 АПУ компанийн СҮҮНИЙ ҮЙЛДВЭР нь  ISO 22000 буюу хүнсний аюулгүй байдлын тогтолцоог нэвтрүүлсэн Монголын цор ганц үйлдвэр 

“Хэрэглэгчдэд ээлтэй хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч”-ээр шалгарсан АПУ компанийн СҮҮНИЙ ҮЙЛДВЭР нь  ISO 22000 буюу хүнсний аюулгүй байдлын тогтолцоог нэвтрүүлсэн Монголын цор ганц үйлдвэр бөгөөд шингэн сүү хүлээж авахаас хэрэглэгчдийн гарт хүрэх хүртэлх бүх шат дамжлага өндөр стандартын дагуу явагддаг аж. Нийт 500 гаруй малчид фермерүүдээс шингэн сүүг хүлээн авдаг тус үйлдвэр Улаанбаатар хотоо тойроод 12 сүү хүлээн авах цэгийг ажиллуулж, малчид фермерүүдтэй байнгын хамтын ажиллагаа тогтоон ажиллаж байгаа юм байна. 
АПУ компанийн Чанарын удирдлагын хяналтын газрын дарга Г.Ганчимэг

АПУ компанийн Чанарын удирдлагын хяналтын газрын дарга Г.Ганчимэг “Манай компани  хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо, байгаль орчны удирдлагын тогтолцоог нэвтрүүлэн ажиллаж ирсэн. Энэ үндэс суурин дээрээ 2013 оноос СҮҮНИЙ ҮЙЛДВЭРийн төслийг хэрэгжүүлж эхэлсэн юм. 

Төслийн хүрээнд тус ондоо Европын холбооны олон улсын шаардлагыг хангасан тоног төхөөрөмж бүхий үйлдвэрийг байгуулж, иргэддээ сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэн хүргэж эхэлсэн. Манай үйлдвэр төдийгүй АПУ компани үе үеийнхээ түүхэнд хэрэглэгчдээ дээдэлж, стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг иргэдийн гар дээр хүргэж байхаар зорьж, ажиллаж ирсэн. Үүний үр дүн болж өнөөдөр “ХЭРЭГЛЭГЧДЭД ЭЭЛТЭЙ ХҮНС ҮЙЛДВЭРЛЭГЧ” гэсэн энэ нэр хүндтэй шагналыг авч байгаадаа баяртай байна. 

Бид цаашдаа ард түмнээ чанартай, найдвартай, эрүүл, аюулгүй сүү сүүн бүтээгдэхүүнээр хангах ажилд бүх хүч чадлаа чармайн ажиллах болно” хэмээн ярилаа.

Сүүний үйлдвэр нь үйл ажиллагаагаа эхэлснээс хойш нийтдээ 21 төрлийн сүү сүүн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн гаргасан бөгөөд аравдугаар сард Дээж брэндийн сүү, таргийг, арванэгдүгээр сарын 16-ны өдрөөс Сайн брэндийн шинэ төрлийн йогуртуудыг хэрэглэгчдийн гарт хүргээд байна.

 

Гэрэл зургийг Б.Бямба-Очир /mpa.mn/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.