Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/11/27-НД НИЙТЛЭГДСЭН

$5-ын компьютер дэлхийн хамгийн хямд бас жижиг нь

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 11 сарын 27
IKON.MN
Зураг зураг

Raspberry Pi компани маш жижигхэн, бас маш хямд компьютер гаргажээ.

Raspberry Pi Zero нэртэй энэ компьютерын үнэ ердөө 5 ам.доллар. Үзүүлэлт нь тун сайн, 1GHz процессор, 512MB RAM, 1080p HDMI дэлгэцийн гаралт нь 60 фрэйм/секунд чадалтай.

Өөр дээрээ тогтмол хадгалах санах ойгүй ч Micro SD картны үүртэй тул хэрэглэгч өөрийн хүссэнээр тоноглож болно.

Харьцуулж үзвэл 2010 онд гарч байсан iPhone 4 утас нь ижилхэн 512MB RAM-тай гарч байсан ч 800MGHz процессортой байжээ.

Энэ бяцхан хавтанг ашиглахын тулд дэлгэц, хулгана, гар залгахад л болно. Өөрөө Linux үйлдлийн системийн Raspbian хэмээх хувилбартай үйлдвэрлэгдсэн байдаг гэнэ.

Ингэхэд л ердийн дэсктоп компьютер болно гэсэн үг юм.

Бас хэрэглэгч нь үүнд олон төрлийн мэдрэгчүүд залгаж програмчлаад гэрээ тоноглож “ухаалаг гэр”-тэй болж болно.

Тус компаний гүйцэтгэх захирал Эбен Аптон “бид бүтээгдэхүүнийхээ үнийг дөрвөн аяга Латтены үнээс нэг аяга Латтены үнэнд хүргэлээ” гэжээ.

Тэд өөрийн Magpi сэтгүүлдээ энэ бяцхан компьютерээ үнэгүй дагалдуулж “бид дэлхийн анхны үнэгүй компьютер дагуулдаг сэтгүүл боллоо” хэмээн зарласан байна.

Raspberry Pi компани 2012 онд байгуулагдсан ба хямд өртөгтэй компьютер бүтээж хүмүүст компьютерын шинжлэх ухааныг танилцуулах зорилготой юм.

Ийнхүү тэд хүн бүрийг програм зохиогч, зохион бүтээгч болгохоор амжилттай ажиллаж байна.

Эх сурвалж: Techinsider