Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/11/27-НД НИЙТЛЭГДСЭН

“Мөнгө угаах эрсдэлээс сэргийлэх нь” уулзалтыг амжилттай зохион байгуулав

СУРТАЛЧИЛГАА
2015 оны 11 сарын 27
Сурталчилгаа
Зураг зураг

Гадаад худалдаа өргөжин, үндэстэн дамнасан томоохон корпорациудын үйл ажиллагаа тэлж байгаа энэ цаг үед Худалдаа, хөгжлийн банкнаас “Мөнгө угаах эрсдэлээс сэргийлэх нь” уулзалтыг зохион байгуулж, нийслэл болон орон нутгийн харилцагчдынхаа төлөөллийг, тэр дундаа гадаад төлбөр тооцоо түлхүү хийдэг харилцагчдаа урин оролцууллаа.

Уулзалтаар гадаад шилжүүлэг хийхэд юуг анхаарах, ямар болзошгүй эрсдэлүүд байгаа, хэрхэн сэргийлэх талаар зөвлөгөө, мэдээлэл өгсөн нь харилцагчдын сэтгэлд нийцсэн, цаг үеэ олсон уулзалт болсныг ХХБ-ны харилцагчид хэлж байсан юм. Мөн мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцдэг олон улсын зохицуулагч байгууллагууд, гадаадын банкуудын зүгээс тавьж буй шаардлага, зөвлөмжийг ирсэн зочид харилцагчиддаа танилцуулж, “Харилцагчаа таних” олон улсын зарчмыг мөрдөж ажиллахын ач холбогдлыг ойлгуулах тал дээр ярилцлаа.

ХХБ-ны Гүйцэтгэх захирал Б. Мэдрээ уулзалтыг нээж хэлсэн үгэндээ:
 

“Олон улсын байгууллагууд, гадаадын банкуудын зүгээс “Харилцагчаа таних” (Know Your Customer) зарчмыг онцгойлон авч үзэж, аливаа компани, санхүүгийн байгууллагууд, харилцагчтайгаа бизнесийн шинэ харилцаа тогтоох, хамтран ажиллахын өмнө харилцагч нь хэн болох, ямар төрлийн бизнес, үйл ажиллагаа эрхэлдэг, хаана, ямар салбар нэгжтэй, удирдлагад нь ямар хүмүүс байдаг гэх мэт олон асуудлыг нарийвчлан судалж мэдсэн байхыг зөвлөж, бас шаардаж байгаа нь бидний хувьд ч, Харилцагчийн хувьд ч чухал болж байгаа” гэдгийг чухалчлан дурьдсан юм. 

 

 

 

Банкны зүгээс харилцагчийнхаа төлбөр тооцоог эрсдэлгүй, шуурхай гүйцэтгэх, бизнесийн үйл ажиллагааг нь дэмжих зорилгоор өнгөрсөн оноос эхлэн “Мөнгө угаах эрсдэлээс сэргийлэх нь” хэмээн энэхүү уулзалт зөвлөгөөнийг зохион байгуулж байна.   

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.