Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/11/27-НД НИЙТЛЭГДСЭН

Сирийн босогчдод зэвсэг нийлүүлснийг мэдээлсэн Туркийн сэтгүүлчид баривчлагдлаа

Р.Төмөр, ikon.mn
2015 оны 11 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Туркийн шүүх нэртэй хоёр сэтгүүлчийг терроризм, улсын нууц задруулсан гэсэн шалтгаанаар баривчлан саатуулах шийдвэр гаргажээ.

Истанбул хотын шүүхээс Cumhuriyet сонины эрхлэгч Жан Дюндар, уг сонины Анкара дахь сэтгүүлч Эрдэм Гуль нарыг ийнхүү хэрэгт холбогдуулан шалгахаар болсон байна.

Өнгөрсөн тавдугаар сард тус сонин Туркийн ачааны машинууд Сирийн босогчдод зэвсэг хүргэж байгааг харуулсан фото зургуудыг нийтэлж байсан юм.

Сониноос энэ зургуудыг Туркийн засгийн газар Сирийн босогчдыг нууцаар дэмжиж, санхүүжүүлж байдгийн баталгаа хэмээн бичиж байсан бол засгийн газраас няцаалт өгч байлаа.

 

Эх сурвалж: Associated Press