Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/11/27-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Ганбаяр Нийслэлийн засаг даргыг гүтгэснээ хүлээн зөвшөөрч УУЧЛАЛТ гуйлаа

www.ulaanbaatar.mn
2015 оны 11 сарын 27
iKon.MN

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Г.Ганбаяр 2014 оны 01 сарын 23-ны өдөр хуралдсан Нийслэлийн ИТХ-ын ээлжит чуулганы индрээс мэдэгдэл хийх үеэрээ “Багшийн дээдийн автобусны буудлын дэргэдэх Сонор плаза гэх барилгыг нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн өмч”, Чингис хааны нэрэмжит талбайд болсон МАН-ын цуглааны үеэр “...хотын дарга өөрөө Хандгайтад 5 тэрбумын хаусанд амьдарч байна...” зэргээр гүтгэлгийн чанартай үндэслэлгүй мэдээлэл тараасан.

Дээрх мэдээллүүдтэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд  гомдол гаргасан юм.

Харин шүүхээс НИТХ-ын төлөөлөгч Г.Ганбаярын хэлсэн үгийг гүтгэлэг хэмээн үзэн  яг энэ мэдээлэл тараасан хэлбэрээр Э.Бат-Үүл даргаас уучлалт  гуйж, нэр төрийг нь сэргээх шийдвэр гаргажээ.

Өчигдөр болсон НИТХ-ын ээлжит 31-р хуралдааны үеэр Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Г.Ганбаяр дээрх шүүхийн шийдвэрийн дагуу нийслэлийн Засаг даргын талаар үндэслэлгүй, худал мэдээлэл тарааж, гүтгэснээ хүлээн зөвшөөрч албан ёсоор уучлалт гуйлаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

Видео