Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/11/27-НД НИЙТЛЭГДСЭН

Шведийн сайд олон дүрвэгч хүлээж авч чадахгүй болсноо зарлахдаа нулимс унагав

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 11 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Шведийн засгийн газар Ойрх Дорнодоос хүлээж авч байгаа дүрвэгсдийн тоог эрс бууруулахаас өөр аргагүй болжээ.

Энэ оны эхээр Швед нээлттэй хаалганы бодлого зарлаж 190,000 гаруй дүрвэгч хүлээж авахаа мэдэгдээд байсан юм.

Гэвч Европын Холбооноос тогтоосон хязгаарт нийцүүлэхийн тулд энэ тоогоо бууруулж ихэнхийг нь зөвхөн түр оршин суулгахаар болжээ.

Энэ тухай өнгөрсөн Мягмар гарагт Шведийн ерөнхий сайдын орлогч Аса Ромсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэхдээ нулимсаа барьж дийлсэнгүй.

“Саяхан бид нам дотроо энэ асуудлыг маш хэцүү байдалд хэлэлцлээ. Бодит байдлыг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй” гэж тэр хэлээд уйлсан байна.

Дайны хөлөөс дүрвэж яваа олон мянган хүнийг аварч чадахгүй болсондоо энэрэнгүй сэтгэлтэй сайд үнэхээр харамсаж байгаа аж.

Эх сурвалж: The Independent