Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/11/27-НД НИЙТЛЭГДСЭН

ЗӨВЛӨГӨӨ: Яаж ч хичээсэн ТУРАХГҮЙ байгаа 5 шалтгаан

Э.Лхамзаяа, iKon.mn
2015 оны 11 сарын 27
iKon.MN
Зураг зураг

"Би фитнесст явж байна. Мэдээж хооллолтондоо ч бас анхаарч байгаа. Гэсэн хэдий ч биеийн жин өөрчлөгдөхгүй байна" гэх хүмүүс цөөнгүй байдаг. Ийм хүмүүст зориулж mindbodygreen-д нийтлэгдсэн "Яаж ч хичээсэн ТУРАХГҮЙ байгаа 5 шалтгаан"-ыг танилцуулъя.

 

1. Хэтэрхий их хөдөлгөөн хийх 
 

Фитнессийн гүйлтийн зам дээр өдөрт 1 цаг гүйлээ гээд та шууд сайхан биетэй болчихгүй. Үнэндээ бол хэт их урт хугацаагаар хөдөлгөөн хийх нь дэглэмд сөрөг нөлөө үзүүлдэг. Яагаад гэвэл хүний бие хөдөлгөөн хийх үедээ кортизол гэх стресс дааврыг ялгаруулдаг. Энэхүү даавар нь хүний биеийн энергийг богино хугацаанд шууд зарцуулдаг учир сайн нөлөөтэй. Гэвч урт хугацаанд их хэмжээний кортизол ялгарснаар инсулин  ялгаралтыг зогсоож, ясны нягтралын үйл явцад муугаар нөлөөлөн, улмаар хүний биеийн жин нэмэгддэг.

 

2. Хэт их жимс идэх
 

Ихэнх дэглэмд калорийн хэмжээ багатай жимс идэхийг зөвлөдөг. Гэвч жимсэнд агуулагддаг сахар нь цусанд агуулагдах глюкозтой урвалд орж, нойр булчирхайн инсулин ялгаруулдаг. Улмаар энэ инсулин нь ӨӨХ болж хувирдаг байна.

 

3. Эрүүл бус өөх тос хэрэглэх
 

Өөх тосыг эрүүл болон эрүүл бус гэж ангилдаг. Эрүүл бус өөх тос гэдэг нь омега-6 болон транс өөхний хүчил агуулсан байдаг. Харин эрүүл өөх тосонд загас, самар, наргил модны самар, мах, өндөг, авакода, олив зэрэг багтдаг. Ихэнх хүмүүс мах, өндөг идвэл таргалдаг гэж боддог ч үнэндээ бол тийм биш юм.

 

4. Сайн унтаж амрахгүй байх
 

Сайн унтаж амрах нь хүний биеийн дааврын тэнцвэрт байдал болон өөхийг шатаах үйл ажиллагаанд чухал нөлөө үзүүлдэг. Тиймээс та сайн унтаж амрахгүй бол биеийн жин тань хасагдах биш НЭМЭГДЭХ болно гэдгийг анхаараарай.


5. Үргэлж стресстэй байх
 

Стресстэй байх нь бодисын солилцоонд сөргөөр нөлөөлдөг. Үүнээс шалтгаалж цусны эргэлт удааширч, хүний бие хэрэгтэй эрдэс бодисоо авах чадваргүй болно. Бодисын солилцоо сайн байвал биеийн жингээ хасахад амархан.

 


Эцэст нь хэлэхэд жингээ хасах хамгийн шилдэг арга бол "Эрүүл биетэй байхаас эхлэлтэй" гэдгийг санаарай. Тиймээс сайн унтаж амарч, стресстэхгүй байж, эрүүл хоол идэх хэрэгтэй.

Эх сурвалж: mindbodygreen.com