Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/11/15-НД НИЙТЛЭГДСЭН

Парисын халдлагын дараах сонирхолтой үйл явдлууд

Р.Төмөр, ikon.mn
2015 оны 11 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Айдас түгшүүр, гарз хохирол, үхэл хагацал тохиолдсон ч Парист болсон халдлагын дараа хүмүүсээс гарсан гайхалтай зоригтой, хүмүүнлэг хариу үйлдлүүдийг онцолж байна.

Парисчууд хаалгаа дэлгэв

Баасан гарагийн шөнө Парисчууд #PorteOuverte гэсэн хаштагаар жиргэж эхэлсэн нь “нээлттэй хаалга” гэсэн утгатай.

Гудамжинд байгаа хүмүүсийг гэртээ оруулж аюулгүй байдлыг нь хангахын тулд ийм хөдөлгөөн өрнөжээ.

Мөн ийм нэртэй вэбсайт тэр дороо нээгдэж хүмүүст тусалж эхэлсэн байна.

 

Дэлхий даяар эв нэгдлээ илэрхийлэн онцгой байшин, барилгуудаа Францын далбаагаар гэрэлтүүлж эхэлсэн

 

Хөлбөмбөгийн тэмцээнийг үзэгчид цэнгэлдэх хүрээлэнг орхин гарахдаа Францын үндэсний сүлд дуулал “Марселлез”-ийг дуулцгааж байв

 

Dans un tunnel de sortie du Stade de France, sortie dans le calme.... Et la Marseillaise. #fier

Posted by Karl Olive on Friday, November 13, 2015

Парисчууд цусаа хандивлахаар урт дараалал үүсгэн зогсов 

 

100 орчим хүн алагдсан клубын гадаа нэгэн гудамжны хөгжимчин төгөлдөр хууртайгаа очиж Жон Ленноны “Imagine”-ыг тогложээ

 

Эх сурвалж: Business Insider