Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/11/13-НД НИЙТЛЭГДСЭН

Ай Ти Зон компани Фортинэт компанийн Монгол дахь “Мөнгөн түнш” боллоо

ikon.mn
2015 оны 11 сарын 13
IKON.MN

Гадны томоохон компаниудын дотоод сүлжээнд өдөрт хэдэн зуун халдлага ирдэг гэнэ хэмээн сониучирхан ярьдаг байсан сүлжээний халдлага өнөөдөр бидний хувьд бодит аюул болжээ.

Монголын дундаж нэг компанийн системд өдөрт 70-80 цахим халдлага гадна болон дотоодоос ирдэг нь энгийн үзэгдэл болсон байна. Энэ тоо жилд 20%-иар өсч, халдлагаас үүдэн гарсан эрсдлийг арилгах зардал 30 хувиар өссөн гэх албан бус судалгаа ч бас байдаг.

Мэдээллийн аюулгүй байдал, сүлжээ дэд бүтцийн тасралтгүй найдвартай ажиллагаа нь байгууллага бүрийн амин чухал асуудал болсон энэ үед Ай Ти Зон компани нь сүлжээний хамгаалалтын шийдэл нийлүүлэгч дэлхийн ТОП 3 компанийн нэг Фортинэт (Fortinet) компанийн “Мөнгөн түнш”-ээр сонгогдож, түншлэлийн гэрээнд гарын үсэг зурлаа.

 
 

Энэхүү гэрээний хүрээнд Фортинэт компанийн мэргэшсэн сертификат бүхий Монгол инженерийн баг сүлжээний хамгаалалт, аюулгүй байдлын зөвлөх үйлчилгээ үзүүлэх, хамгаалалты шийдэл боловсруулах, тоног төхөөрөмжийг нийлүүлэх, суурилуулах, албан ёсны лиценз, түүний өргөтгөлийг гүйцэтгэх, техник туслалцаагаар найдвартай хангах зэрэг Фортинэт компанийн бүх төрлийн мэргэшсэн үйлчилгээг Монголдоо албан ёсны эрхэйгээр үзүүлэн ажиллах юм.

 

 

Энэхүү хамтын ажиллагааны тухай Fortinet компанийн бүсийн менежер хатагтай Черри Фүн ярихдаа

“Бид Ай Ти Зон компанитай хамтын ажиллагаагаа эхлүүлсэндээ маш баяртай байна.
Фортинэтийн хамгаалалтын технологи, шийдлийг хэрэглэгчдэд найдвартай хүргэхэд түншлэгч компаниас өндөр хэмжээний мэргэшсэн чадавхиас гадна урт хугацаанд тогтвортой хамтран ажиллах бусад нөөцүүдийн чадавхи, туршлага маш чухал байдаг. Бид Монголын мэдээллийн технологийн компаниудын дунд судалгаа хийж, инженерүүдийн чадавхи, менежмент, боловсон хүчин, хэрэглэж байгаа технологиуд болон хэрэгжүүлсэн төслүүдийг харгалзан үзсэнээр Ай Ти Зон компанитай хамтран ажиллахаар болсон юм”  гэлээ.

Ай Ти Зон компанийн дэд захирал Б.Цээсүрэн хэлэхдээ

“Бид Фортинэт компанитай 2014 оноос эхлэн хамтран ажилласан.
Одоо бид харилцаагаа Мөнгөн түншлэгчийн шатанд авч ирж байна. Энэ компанийн сүлжээний аюулгүй байдлын технологиуд нь өөрөө маш нарийн технологитой, өндөр чанартай байдаг бөгөөд дэлхийн шилдэг брэнд юм. Бид өөрсдийн хүмүүсээ илүү чадавхижуулан, мэргэшүүлж, системийг нэвтрүүлэх, найдвартай ажиллагааг ханган ажиллах болно. Хамгийн гол нь бидний нэвтрүүлсэн систем, суурилуулсан тоног төхөөрөмж маань илүү найдвартай ажиллах болно” хэмээн ярилаа.

 

 

 

Фортинэт компани нь анх 2000 онд байгуулагдсан бөгөөд өнөөдөр дэлхий даяар 240 гаруй мянган хэрэглэгч-иддээ өөрийн 2 сая ширхэг сүлжээний аюулгүй байдлын тоног төхөөрөмжийг нийлүүлсэн бөгөөд 2014 онд мэдээллийн технологийн судалгаа, шинжилгээний IDC байгууллагаа тус компанийг сүлжээний хамгаалалтын технологи нийлүүлэгч шилдэг 3 компанийн нэг хэмээн шалгаруулсан байна.

Ай Ти Зон компани нь мэдээллийн технологийн үйлчилгээ, програм хангамж систем интеграцчлал, компьютер бизнес тоног төхөөрөмжийн худалдаа гэсэн бизнесийн үндсэн 4 чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг, Монголын мэдээллийн технологийн зах зээлд 20 орчим жил тасралтгүй ажиллаж буй тэргүүлэгч компани бөгөөд Мэдээллийн технологийн үйлчилгээний чиглэлээр Oracle, HP, Cisco, Dell, Microsoft зэрэг 10 гаруй шилдэг вендор компаниудын мэргэшсэн үйлчилгээг Монголд албан ёсоор үзүүлэн ажиллаж байна. 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.