Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/29-НД НИЙТЛЭГДСЭН

Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг ЗХА-ийн энх тайван, хамтын ажиллагааны уулзалтад оролцов

ГХЯ
2015 оны 10 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг энэ аравдугаар сарын сарын 28-нд Сөүл хотноо болсон ЗХА-ийн энх тайван, хамтын ажиллагааны санаачилгын /NAPCI/ Засгийн газар хоорондын II уулзалтад  оролцов.

АНУ, БНХАУ, ОХУ, Япон болон БНСУ БНХАУ Японы 3 талт хамтын ажиллагааны Нарийн бичгийн дарга нарын газар, Европын холбоо, ЕАБХАБ-ын төлөөлөгчид оролцсон энэ уулзалт дээр Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг ЗХА-ын аюулгүй, тогтвортой байдлыг хангах, олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Монгол Улсын оролцоо, түүний дотор “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгын зорилго, ач холбогдол, мөн уг санаачилгын хүрээнд хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар дэлгэрэнгүй үг хэлэв.

Түүнчлэн Монгол Улсын байнгын төвийг сахих бодлого, цөмийн зэвсэггүй статусын талаар оролцогч улсуудад мэдээлж, бүс нутгийн харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар байр сууриа илэрхийлэв.

Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг БНСУ-ын Гадаад хэргийн сайд Юн Бен Сэтэй хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлэх өндөр хэмжээний айлчлал, хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар ярилцаж санал солилцов.