Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/29-НД НИЙТЛЭГДСЭН

"Монгол цуур" төсөл 3,500 хүүхдийг хамарна

ТӨЛБӨРТЭЙ МЭДЭЭ
2015 оны 10 сарын 29
ТӨЛБӨРТЭЙ МЭДЭЭ
Зураг зураг

Монгол өв соёлын нэгээхэн хэсэг болсон цуур хөгжмийн уламжлалыг нэхэн сэргээх, өвлүүлэх, хамгаалах зорилгоор АПУ ХК, Хан-Уул дүүргийн соёлын ордон хамтран “Монгол цуур” төслийг санаачлан, хэрэгжүүлж байна. 

Хүүхэд, залуучуудад цуур хөгжмийн боловсрол олгох, тэдний авьяас чадварыг үндэсний хөгжмөөр дамжуулан хөгжүүлэх, мартагдаж буй өвийг хүүхэд залуучуудад өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх нь “Монгол цуур” төслийн зорилго ажээ.
 

АПУ компанийн Үйлдвэрлэл, үйл ажиллагаа хариуцсан захирал Г.Энхбилэг “Монгол цуур төслийг хэрэгжүүлэх болсон хэд хэдэн шалтгаан бий. Цуур хөгжим бол ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгэгдсэн гайхамшигт үндэсний хөгжим. Гэтэл Монгол цуурын талаар мэдээлэлтэй, хөгжимдөж тоглодог хүн цөөхөн байгаа. Энэ нөхцөл байдлыг үндэслээд “Монгол цуур” төслийг  Хан-Уул дүүрэгтэй хамтран хэрэгжүүлж байна.

Төсөл нийтдээ 3,500 гаруй хүнийг хамарч хэрэгжиж байгаа. Дэлхийн өвд бүртгэгдсэн цуур хөгжмийг мартагдах аюулаас сэргийлж энэ төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд цаашид ч АПУ компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд үндэсний соёл, түүх, заншлыг хадгалах, хамгаалах  тал дээр анхаарч ажиллах болно” хэмээн ярилаа.

Төслийн хүрээнд  2015 оны долоодугаар сарын 04-өөс 11-р сарын 04-ний хооронд  Хан-Уул дүүргийн 16 хорооны иргэдээс  50 суралцагчийг сонгон авч цуур хөгжмөөр дамжуулан язгуур хөгжмийн боловсролыг үнэ төлбөргүй эзэмшүүлэх нөхцөлийг бүрдүүлж,  Хан-Уул дүүргийн соёлын ордонд 40 удаагийн 80 цагийн сургалтыг зохион байгуулжээ.

 

Хан-Уул дүүргийн Соёлын төвийн ахлах мэргэжилтэн Д.Отгонбаяр “Бидний зүгээс дөрвөн сарын турш үргэлжилсэн сургалтдаа аль болох цуур хөгжмийг цаашдаа өвлөөд явах боломжтой, морин хуур тоглодог, хөөмийлдөг хүмүүсийг сонгож хамруулсан.  Эдгээр хүмүүс маань цуурын анхан шатны мэдлэгээс эхлүүлээд цуур хөгжмөөр уран бүтээл хийх хүртэлх хэмжээнд бэлтгэгдсэн бөгөөд зөвхөн өөрөө цуур хөгжим эзэмшээд зогсохгүй цаашаа хүүхдүүдэд, ард иргэдэд цуур хөгжмийн талаар мэдээлэл түгээх юм.

Төслийн хүрээнд хэрэгжүүлж байгаа бас нэг томоохон ажил бол Хан-Уул дүүргийн 16 сургуулийн 3,500 гаруй сурагчдад “Соёлын өв ба Монгол цуур” сэдвээр хичээл орж байгаа юм” гэлээ.

“Соёлын өв ба Монгол цуур” сэдэвт сургалтыг аравдугаар сарын 28-30-ны өдрүүдэд Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын 16 сургуулийн 3,500 сурагчдыг хамруулж байгаа аж.

Эхний сургалт өчигдөр 18-р сургууль дээр зохион байгуулагдаж, 200 гаруй сурагч хамрагдсан бөгөөд  АПУ ХК-ны удирдлагууд, ХУД-ийн удирдлагууд, ХУД-ийн Соёлын ордны удирдлагууд хүрэлцэн ирж оролцсон юм.

Хан-Уул дүүргийн 18-р сургуулийн 6А ангийн сурагч О.Анужин “Өнөөдөр сургалтад суугаад Монголынхоо өв соёлын нэг болох Цуур хөгжмийн талаар мэдэж авсандаа баяртай байна. Өмнө нь цуур хөгжмийн талаар мэддэггүй байсан. Баримтат кино хамгийн их таалагдлаа. Хэрвээ надад цуур хөгжим тоглож сурах боломж олдвол заавал сурна” хэмээн ярилаа.

 

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7

Зураг
8

Зураг
9

Зураг
10

Зураг
11

Зураг
12

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.