Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/14-НД НИЙТЛЭГДСЭН

Зөвхөн Макдональдс идээд 25 кг жин хасжээ

Р.Төмөр, ikon.mn
2015 оны 10 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Америкийн нэгэн дунд сургуулийн багш зөвхөн Макдональд түргэн хоолны сүлжээнд зургаан сар хооллож 25 кг жин хассан түүхээ баримтат кино болгон тараажээ.

Жон Сисна анх 127 кг жинтэй байхдаа зөвхөн Макдональдын хоолоор жингээ бууруулахаар шийдсэн байна.

Ингээд зургаан сарын дараа бараг 100 кг орчим жинтэй болж чаджээ.

Сиснагийн дэглэм нь өдөрт 2,000 калори илчлэгтэй хүнс хэрэглэж, долоо хоногийн таван өдөрт нь 45 минутын дасгал хөдөлгөөн хийх байв.

Баримтат кинонд Сисна хүмүүсийг хүссэнээ идэж болно, гол нь илчлэгээ тааруулж, дасгал тогтмол хийх нь чухал хэмээн сургаж байна.

Одоо Сисна нь Макдональд брэндийн элч болж тус компаниас цалин авдаг болсон гэнэ. Тэр одоо ч Макдональдсын хоолыг идсэн хэвээр.

Сисна “Дуртай учраас би өдөр бүр Макдональдс иддэг” гэж ярьжээ.

Зарим хүмүүс түүнийг Макдональдсаас зөвхөн салат идэж байгаа гэж сэжиглэж байсан бол Сисна цэсэн дээр байгаа бүгдийг иддэг байснаа ярьсан байна. Бүр өдөр бүр шарсан төмс авдаг байснаа ч дэлгэжээ.

Баримтат кино бүрэн эхээрээ:

Эх сурвалж: Business Insider