Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/14-НД НИЙТЛЭГДСЭН

Хориод насандаа цаг гаргах АРВАН зүйл

Б.УЧРАЛ, iKon.mn
2015 оны 10 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Хориод нас гэдэг мэдээгүй байхад л нисээд өнгөрдөг зүйл. Үүний дараа бид өнгөрсөн арван жил юу хийсэн бэ гэдгээ эргэцүүлэх болно. Мэдээж тэр үед харамсахгүйн тулд доор дурдагдах зүйлсд одооноос цагаа зарцуул.


Харилцаа холбоонд цаг гарга

Хэрэв та эргэн тойрноо найдвартай хүмүүсээр хүрээлүүлж чадвал ирээдүйн ажил, карьер, амжилт болон хувийн амьдралд чинь илүү их боломж бий болно. Голыг хэрхэн гатлахаа мэдэхгүй байгаа бол гүүр босго гэдэг.

Уншихад цаг гарга

Уншихад цаг гаргахаас илүү бүтээлч үйлдэл гэж үгүй. Тиймээс өдөр тутмын сонин, карьер зөвлөгөө, уран зохиолын болон уран зохиолын бус гээд ямар ч байсан хамаагүй ном унш. Ингэх тусам та орчлон ертөнц болон хүмүүсийн тухай илүү ихийг танин мэдэж чадна.

Биедээ анхаарал хандуулахад цаг гарга

Оройн цагаар нүүрээ цэвэрлэх, дасгал хийх, хэрэгтэй бол авч явах зүйлсийн жагсаалтад чинь нарны тос байгаа эсэхийг шалга.

Биеэ ерөнхийд нь сайн тордох нь хожмын амьдралд тустай төдийгүй хориод наснаасаа өөртөө анхаарал хандуулж эхэлсэндээ талархах болно.

Боловсролд цаг, мөнгө хоёуланг нь гарга

Боловсрол бол хэзээ ч үнэ цэнэ нь алдагдахгүй бөгөөд олж авсандаа харамсахгүй баялаг юм. Мөн оюун санаагаа хөгжүүлэх, мэдлэг олж авах, ирээдүйн карьерт хэрэгтэй мэдээллийг олж авах зэрэгт мөнгө үрэх нь хамгийн зөв сонголт байдаг.

Сэтгэцийн эрүүл мэнддээ анхаарах, зөв амьдралын хэв маягт цаг гарга

Сэтгэцийн эрүүл мэнд болон амьдралын хэв маягтаа анхаарч эхлэх нас бол энэ юм. Биеийн эрүүл мэнддээ илүүтэй анхаардаг бол сэтгэцийн эрүүл мэндээ бүү орхигдуулаарай.

Сэтгэцийн эрүүл мэндээ дэмж, сайжруул, өөртөө анхаарал хандуул.

Шинэ зүйл сурахад цаг гарга

Шинэ зүйл сур. Гэхдээ бүр “мастер” бол. Үүний хажуугаар өөрийн мэдрэмж, хүсэл мөрөөдлөө дага. Сурч буй зүйлс чинь таны хүсэл мөрөөдлийг биелүүлэхэд тус болох ёстой.

Сайн зуршилыг бий болгоход цаг гарга

Сайн зуршилыг бий болгохын хамгийн хэцүү хэсэг нь эхлүүлэх бөгөөд нэг л өдөр таны зуршил болсон байх болно. Хэрэв нэгэнт зуршил болсон бол таны ирээдүйд өдөр өдрөөр сайн нөлөөгөө үзүүлдэг. Зуршил нэгэнт бий болсон бол амьдралын чинь турш үргэлжилнэ.

Утга учиртай харилцааг бий болгоход цаг гарга

Одоо түр зуурын найз нөхдөд анхаарал хандуулдаг цаг биш. Амьдралд чинь эерэг хүчээр нөлөө үзүүлэх хүмүүсийг дэргэдээ байлга. Таны ирээдүйн зорилгод саад болох биш нэмэр болох хүмүүст цаг гаргадаг нас юм шүү.

Эрүүл хооллоход цаг гарга

Идэж уух юмаа зохицуулах, эрүүл хооллолтын талаар судлах, өдөр тутмын амьдралдаа юу хэрэглэж байгаагаа мэдэхэд цаг гаргах нас иржээ.

Өдрийн хоолоо идэхгүй самар, чихэр, чипс иддэг цаг үеийг ардаа орхи. Хэрэв ингэж чадвал ирээдүйн та өөртөө талархах бөгөөд нас ахих тусам эрч хүч, эрүүл байдлаа алдахгүй биетэй хэвээрээ байна.

Аялахад цаг гарга

Урам зориг, эрч хүчээд дүүрэн байгаа энэ үедээ шинэ соёл, шинэ улс орон, шинэ сорилттой тулгар.

Мэдээж гэртээ харихдаа шинэ зүйл сурч, амьдралдаа хэрэгжүүлэх боломжтой болно. 

 

Эх сурвалж: BusinessInsider