Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/13-НД НИЙТЛЭГДСЭН

Иргэн Б.Цогтгэрэл Шилэн дансаа хөтөлдөггүй байгууллагуудыг зарлалаа

А.Ням-Өлзий, iKon.mn
2015 оны 10 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Б.Бямба-Очир /mpa.mn/

Иргэн Б.Цогтгэрэл Авлигатай Тэмцэх Газар болон Үндэсний Аудитын Газарт хандан нэр бүхий долоон байгууллагыг Шилэн дансаа хөтлөхгүй байна гэдэг үндэслэлээр шалгуулахаар болсон билээ.

Энэхүү гомдлын дагуу АТГ-аас иргэн Б.Цогтгэрэлд хариу ирүүлсэн байна. АТГ Шилэн дансны хуулийн дагуу аравдугаар сарын 6-ны өдрийн 10:00 цагийн байдлаар үзлэг хийсэн байна. 

Энэ үзлэгээр: 

  • Эрүүл мэнд, Спортын яам зөвхөн 2-6 дугаар саруудын мэдээллээ оруулсан байна. Түүнээс хойш мэдээлэл оруулаагүй.  
     
  • Эрдэнэт болон Улаанбаатар төмөр зам ХНН ямар нэгэн мэдээлэл огт оруулаагүй байна. 
     
  • Монгол Росцветметь нэгдэл тендерийн шалгаруулалтын мэдээг 1-5 дугаар сард оруулсан бөгөөд өөр оруулсан мэдээлэл байхгүй. 
     
  • Дарханы төмөрлөгийн үйлдвэр 1-6 дугаар сарын төсөв болон гүйцэтгэлийн мэдээллээ оруулсан. Үүнээс өөр мэдээлэл оруулаагүй. Төсвийн мэдээллээс гадна худалдан авах, таван сая төгрөгөөс дээших орлого зарлагын мэдээлэл, орлого зарлагын мэдээлэл, концессын гэрээнүүд зэрэг бүх мэдээллүүд Шилэн дансанд байх ёстой. 
     
  • Мөн МҮОНРТ Гүйцэтгэлийн мэдээллээ дөрөвдүгээр сард нэг л удаа оруулсан. Өөр ямар ч мэдээлэл оруулаагүй байна. 

Иргэн Б.Цогтгэрэл Эрдэнэт болон Улаанбаатар төмөр зам ХНН зэрэг Монголын талын хөрөнгө оруулалт нь 51 хувиас дээших байгууллагууд Шилэн дансны хуулиар мэдээллээ оруулах ёстой. Энэ үүргээ биелүүлээгүй байгаа учраас Эрдэнэт үйлдвэр, Улаанбаатар төмөр зам ХНН-ийн дарга нарт хариуцлага тооцох нь тодорхой болж байна. Мөн Монгол Росцветметь нэгдлийн захиралд хариуцлага тооцох болох нь. 

АТГ-аас А.Зангад аудиторт хугацаатай бичиг явуулсан байна. Энэ хугацаа нь аравдугаар сарын 30-нд дуусна. Мөн дээрх 7 байгууллага АТГ-т 21-ний дотор хариугаа өгөх ёстой. Ийм үүрэгтэй. 

Би Монгол Улсын Ерөнхий сайдыг өөрийнхөө Шилэн дансыг хөтлөхгүй байна, Засгийн газрын нөөц сангийн Шилэн дансыг хөтлөхгүй байна гэдэг үндэслэлээс АТГ-т өгсөн. Гэтэл АТГ-аас бусад зургаан байгууллагын мэдээллийг ирүүлсэн хэр нь Ерөнхий сайдын Шилэн дансны мэдээлэл, Засгийн газрын нөөц сангийн Шилэн дансны мэдээлэл дээр ямар нэгэн үзлэг шалгалт хийгээгүй байна. Энэ талаар АТГ-аас тодруулна” гэлээ.