Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/10-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөөдөр 2 км өргөнтэй астероид Дэлхийн хажуугаар өнгөрнө

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 10 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр олон сая хүнийг устгах чадалтай томоохон солир дэлхийгээс 25 сая километр зайтай өнгөрөх тухай NASA мэдээлжээ. Энэ зай бол сансар огторгуйн стандартаар ойрхонд тооцогддог.

Asteroid 86666 нэртэй энэ эрхэс анх 16 жилийн өмнө үзэгдэж эхэлжээ.

Өнөөдөр буюу Бямба гарагт манай дэлхийн хажуугаар гарах энэ астероид, хамгийн ойр өнгөрч байгаа, хамгийн том биетүүдийн нэгт тооцогдож байна.

Хэмжээ нь ойролцоогоор 2.6 км өргөн, 64,000 км/цаг хурдтайгаар 25 сая километр зайтай өнгөрөх бөгөөд энэ нь сарны зайнаас 67 дахин хол гэсэн үг.

Хэрвээ ийм биет дэлхийд унавал хэдэн мянган атомын бөмбөг дэлбэрсэнтэй ижил хор хүргэнэ.

Уналаа гэхэд далайд унах магадлал өндөр. Ингэвэл их хэмжээний ус агаар мандалд цацагдаж, сүйрлийн хэмжээтэй давалгаа, цунами бий болгоно.

Ингэснээр нарны гэрэл хэдэн жил тусахгүй болох гэнэ. Зохиомлоор үүссэн ийм урт өвөл нь олон төрлийн ургамал, амьтныг устахад хүргэх юм.

Сайн мэдээ нь NASA ийм хэмжээний биет ирээдүйд, нэгэн зууны турш дэлхийд дахиж ойртохгүй, ойртох магадлал нь 0.01 хувь байгааг мөн мэдээлсэн байна.

Харин хамгийн сүүлд, 65 сая жилийн өмнө одоогийн Мексикийн Юкатаны хойгт ийм биет унаснаар үлэг гүрвэлүүдийн ертөнцөд сүйрэл авчирч байжээ.

 

Эх сурвалж: NASA