Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/09-НД НИЙТЛЭГДСЭН

2015 оны Нобелийн Энх тайвны шагналтан тодорлоо

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 10 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Дөнгөж сая 2015 оны Нобелийн Энх тайвны шагналын эзнийг зарлалаа.

Энэ жилийн Нобелийн Энх тайвны шагналыг Тунисын Үндэсний яриа хэлэлцээрийн дөрвөл хүртэхээр болжээ.

Нобелийн шагналын хорооны тэргүүн тэднийг 2011 оны хувьсгалын дараа “улс орноо зөвшилцлийн ардчилалд шилжихэд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн” хэмээн онцолсон байна.

Тунисын дөрвөл энэ шагналд өрсөлдсөн 273 нэр дэвшигчээс шалгарч чаджээ.

Тэдний дунд Германы канцлерь Ангела Меркель, Ромын пап Фрэнсис зэрэг алдартнууд байсан юм.

Тунисын дөрвөл нь Тунисын Үйлдвэрчний Ерөнхий Эвлэл, Тунисын Үйлдвэрлэл, Худалдаа, Гар урчуудын Холбоо, Тунисын Хүний эрхийн Лиг, Тунисын Хуульчдын Нэгдэл гэсэн дөрвөн байгууллагаас бүрдэж байгаа аж.

Нобелийн шагналын хорооны тэргүүн онцлохдоо эдгээр байгууллагуудыг Тунисын нийгмийг бүрэн төлөөлдөг гээд “уг дөрвөл нь Тунисыг тайван замаар ардчилсан өөрчлөлт, шилжилт хийхэд голлох үүрэг гүйцэтгэсэн юм” гэжээ.

 

Эх сурвалж: BBC.com