Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/09-НД НИЙТЛЭГДСЭН

Сайд нар чуулганы танхимд тусгайлсан суудалтай болно

open.parliament.mn
2015 оны 10 сарын 9
open.parliament.mn
Зураг зураг

Улсын Их Хурлын дарга З.Энхболд чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн танхимын тодорхой хэсэгт Улсын Их Хурлын гишүүн-Засгийн газрын гишүүдэд зориулсан тусгайлсан суудал /блок/ гаргахаар Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэснийг дуулгасан юм.

Энэхүү суудлын хуваарилалт ирэх долоо хоногоос хэрэгжих бөгөөд ингэснээр Улсын Их Хурлын гишүүн- Засгийн газрын гишүүд нэг дор сууж гишүүдийн асуултад хариулт өгөх, ирц нь тодорхой байх боломж бүрдэх юм байна. Улсын Их Хурлын даргын энэхүү саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжсэн юм.