Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/09-НД НИЙТЛЭГДСЭН

Төсвийн тодотголыг хэлэлцэж байна

Өглөөний сонин
2015 оны 10 сарын 9
MorninigNews.mn
Зураг зураг

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өнөөдөр 09:00 цагаас зарласан бөгөөд эхний хэлэлцэх асуудал нь Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/ аж. 

Мөн Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай  хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Үдээс хойших хуралдаанаар  Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, С.Ганбаатар, Г.Уянга, Л.Цог нарын гишүүд Оюу толгой төслийн хэрэгжилтийн өнөөгийн явц татвар төлөлтийн байдал болон “Эвлэрлийн гэрээ"-ний талаар Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт тавьсан асуулгын хариуг сонсохоор болжээ.

 

Зураг