Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/09-НД НИЙТЛЭГДСЭН

“Улаанбаатар“ Олон Улсын Кино Наадам: Өнөөдрийн хөтөлбөр

Б.Дөлгөөн
2015 оны 10 сарын 9
iKon.MN

Улаанбаатар Олон Улсын Кино Наадам - Өнөөдөр үзэгчдийн хүртээл болох бүтээлүүдийг танилцуулж байна. 

 

1. Уулс усаа мартагсад (Найруулагч: Жиа Жан Ке, БНХАУ)

2015.10.09 , 20:10 Тэнгис кино театр, 1-р танхимд

Хэрэв та тасалбар захиалах бол ЭНД дарна уу

 

Товч танилцуулга: 


1999 он Хятадын Фэн Ян хот. Багын найзууд болох уурхайчин ЛианЗи, шатахуун түгээх станцын эзэн Зан нар хотын хамгийн  царайлаг бүсгүй Таод сэтгэл алдардаг. 

Тао арай мөнгөлөг Зантай гэрлэж, Доллар хэмээх хүүтэй болно. 2014 онд Тао гэр бүлээсээ салж, хүү нь бизнесийн магнат аавтайгаа Австралид суурьшихаар явдаг. 2025 онд хятад хэлээ мартсан хүү дампуурсан аавтайгаа арай хийж харилцан ойлголцно.

Доллар хүү ээжээсээ зөвхөн нэрийг нь л санаж үлджээ.

 

2. ААВ (Найруулагч: Г.Эрдэнэбилэг, Монгол Улс)

2015.10.09 , 18:40 Тэнгис кино театр

Хэрэв та тасалбар захиалах бол ЭНД дарна уу

 

Товч танилцуулга: 


Оюутан наснаасаа холдоогүй нэгэн залуу гэнэт л аав болсноо мэднэ. Гэхдээ ганц бие аав.

Нялх охиноо ганцаараа өсгөх туршлагагүй аавд амьдрал ямар санагдах бол. Тэр дурлахыг хүснэ, найз нөхөдтэйгөө хөгжилдөхийг хүснэ.

Харин өнөөдөр аз жаргалтай амьдрах аав, охин хоёрын амьдралд юу тохиолдох бол.

 

3. MUSTANG (Найруулагч: Дениз Гамзе Эргүвен, Турк)

2015.10.09 , 18:00 Тэнгис кино театр

Хэрэв та тасалбар захиалах бол ЭНД дарна уу

 

 

Товч танилцуулга:


Туркийн хойд хэсгийн тосгонд Лэйл болон түүний дүү охид амьдардаг.

Тэд сургуулиасаа гэртээ харих замдаа хөвгүүдтэй  хамт тоглодог байлаа. Гэвч тэдний тоглоом сүүлдээ ёс зүйгүй үйлдэл болж, гэнэтийн үр дагаврыг авчирдаг. Охидын төрөл төрөгсөд нь тэдний гэрийг шорон болгон хувиргана.

 

4. БОСУУЛ (Найруулагч: Ж.Сэнгэдорж, Монгол Улс)

2015.10.09 , 20:50 Тэнгис кино театр

Хэрэв та тасалбар захиалах бол ЭНД дарна уу

 

Товч танилцуулга:


Тэдэнд эх орон, эрх чөлөө, хайр дурлал, гэр бүл бүгд байсан...

Гэвч тэднээс бүгдийг нь авчээ. Харин одоо тэд хувь заяаныхаа төлөө босохоос өөр ухрах зам үгүй. Тэдний хувь заяа хаашаа эргэх бол? Ялалт ялагдал, тэмцэл, хайр. ЭВ НЭГДЭЛ, ХАЙРЫН ТУХАЙ ӨГҮҮЛНЭ.