Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/09-НД НИЙТЛЭГДСЭН

2015 оны Уран зохиолын салбарын Нобелийг сэтгүүлч эмэгтэй хүртлээ

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 10 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр орой Беларусийн зохиолч, сэтгүүлч Светлана Алексиевичийг 2015 оны Уран зохиолын салбарын Нобелийн шагналтнаар зарлалаа.

Алексиевич 1948 онд Украйнд төрсөн Беларусь хүн. Түүний ээж нь Украйн хүн байсан ба эцгийгээ цэргийн алба хааж дууссаны дараа Беларусьт шилжин суурьшжээ.

Тэр Минскийн Их сургуульд сэтгүүлзүйгээр суралцаж төгссөн байна. Алексиевичийн бүтээлүүд ЗХУ болон түүнийг задарсны дараах улс орнуудад болсон зөрчил тэмцэл, эмгэнэлт явдлууд, дайны түүх зэргийг өгүүлдэг. Тухайлбал Дэлхийн Хоёрдугаар дайн, Афганий дайн, Чернобылийн ослын тухай бичиж байв.

Тэр бодит баримт, үйл явдлуудыг уран зохиолын хэлбэрт оруулж бичдэгээрээ онцлог.

Тэр Беларусийн эрх баригчдыг шүүмжилсэн бүтээлүүдээсээ болоод тагнуулж чагнуулан хавчигдаж, сүүлийн 10 орчим жил гадаадад амьдарч байгаа юм.

Алексиевич Уран зохиолын Нобелийн шагнал хүртсэн 14 дэх эмэгтэй, анхны сэтгүүлч, сүүлийн хагас зууны хугацаан дах анхны баримтат (non fiction) төрлийн зохиолч болж байгаагаараа онцлогтой.

Баримтат төрлийн зохиолч нараас хамгийн сүүлд 50 гаруй жилийн өмнө философич Бертран Рассель, улс төрч, түүхч Уинстон Черчилль нар Нобель хүртэж байсан гэнэ.

 

Эх сурвалж: Time.Com