Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/09-НД НИЙТЛЭГДСЭН

Хувийн автобус компаниуд хэвийн горимоор ажиллаж эхлэхээ мэдэгдлээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2015 оны 10 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Нийтийн Тээврийн газар, “Тэнүүн огоо”, “Тэнүүн дэлгэр” зэрэг хувийн хэвшлийн автобус компанийнхан өнөөдөр мэдээлэл хийж, нийтийн тээврийн үйлчилгээ хэвийн горимд шилжихээр болсон гэдгээ дуулгалаа. Өөрөөр хэлбэл, автобус компаниуд Нийслэлийн Нийтийн Тээврийн газартай ойлголцолд хүрчээ.

Мэдээллийн үеэр хувийн хэвшлийнхэн нэг зүйлийг онцлон хэлсэн нь иргэд сэлгэн суулт хийж, 30 минутын дотор дараагийн автобусанд суувал үнэ төлбөргүй зорчих нь зүйтэй бөгөөд одоогийн сэлгэн суултаас автобус компаниуд ямар ч ашиг хүртэхгүй байгаа гэв.

Харин энэ сарын 7-ноос өнөөдрийг хүртэл түр зогсолт хийх болсон шалтгаанаа ийнхүү тайлбарласан юм.

75 хоног үүргээ биелүүлээд сульдаад зогссон

“Тэнүүн Огоо” компанийн захирал А.Ганхуяг:

-Нийтийн тээврийн үйлчилгээнд 1015 автобус 06:00-22:00 цагт хүртэл үйлчилгээ үүлүүлж байна. Энэ 1015 машин долоо хоног шугамд ажиллахад нэг тэрбум төгрөгийн түлшний зардал гардаг.

 

Бид өнгөрсөн долоодугаар сарын 29-нөөс энэ сарын 3-нд хүртэл ажиллахад 17 хоног илүү ажилласан. Үүнд 10 гаруй тэрбум төгрөгийн түлш зарцуулчихаад байна. Зөвхөн түлшиндээ шүү. Гэтэл өчигдөр “Улаанбаатар смарт карт“ компани өнгөрсөн хугацаанд буюу долоодугаар сараас хойш 10.4 тэрбум төгрөг хуваарилсан гэж мэдэгдлээ. Тоогоор нь ойлгоход их мөнгө хэдий ч энэ нь зөвхөн илүү ажилласан 17 хоногийн мөнгө л орж ирсэн.

Гэтэл бидэнд гацхан түлш биш техникийн тос, шингэн, материал, ажилчдын өдрийн хоёр удаагийн хоолны мөнгө, инженер техникийн ажилчид, үйлчилгээнд гарч байгаа ажилчдын цалин, нийгмийн даатгалын шимтгэл, банкны урт болон богино хугацааны зээлийн төлөлт гээд бусад олон зардал гардаг. Энэ зардал нь бидэнд ирээгүй учир ААН-үүд 75 хоног үүргээ биелүүлээд сульдаад зогссон.

Сэлгэн суулт үнэ төлбөргүй байх ёстой 

“Тэнүүн дэлгэр” компанийн захирал С.Энхболд:

-Өмнө нь бид сардаа нөхөн олговроос 5.4 тэрбум, кондукторуудаас 5.0 тэрбум төгрөг олдог байсан. Өөрөөр хэлбэл, 11 орчим тэрбум төгрөгөөр санхүүждэг байлаа. Гэтэл өнөөдөр хоёр сар нийлээд 10.4 тэрбум төгрөг авч байна. Нэг ёсондоо 50 хувийн санхүүжилт маань алга болчихоод байгаа юм.

Бид гэрээнд хэрхэн орсон бэ гэхээр зөвхөн машин цагийн нэг цагт ажиллах зардлыг “Улаанбаатар смарт карт“ компани тооцоод өөрөө гаргаад санхүүжүүлнэ гэсэн. Ингэж бид нийтийн тээврийн шинэчлэл рүү орсон.

Харамсалтай нь одоо дахин дамжилтын асуудал гарч ирж байна. Сэлгэн суултын асуудал иргэдэд маш том хүндрэл авчирч байгаа. Уг нь сэлгэн суултыг үнэ төлбөргүй болгоно гэж ярьсан. Гэтэл өнөөдөр хэрэгжсэнгүй. Тэгвэл нийтийн тээврийн шинэчлэлд оруусан сэлгэн суултын утга учир нь юу байгаа юм. Дамжин суултаас болж иргэд нийтийн тээврээс зугтаж байна. Өдөрт 1,000 төгрөгөөр автобусанд суудаг байсан бол өнөөдөр 2,000 төгрөгөөр суудаг боллоо. Энэ мөнгөнөөс автобус компаниуд ямар ч ашиг хүртээгүй. Иймээс иргэдийн сэлгэн суулт үнэ төлбөргүй байх ёстой гэж хэлмээр байна.