Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/09-НД НИЙТЛЭГДСЭН

ЕСБХБ-наас MCS Coca-Cola-д жимсний шүүс, цай үйлдвэрлэх үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд зээлийн санхүүжилт олгоно

WWW.GAULI.MN
2015 оны 10 сарын 9
Gauli
Зураг зураг

MCS Coca-Cola-ийн жимсний шүүс, цайны үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор үйлдвэрлэлийн шугам нэмж суурьлуулахад шаардагдах зээлийн санхүүжилтыг ЕСБХБ-наас олгохоор болжээ.

MCS Coca-Cola нь 2002 оноос хойш Coca-Cola-ийн брэнд бүтээгдэхүүнийг Монголд үйлдвэрлэн борлуулж ирсэн Монголын тэргүүлэгч ундаа үйлдвэрлэгч компани юм. Тус компанийг MCS Holding эзэмшдэг.

Урт хугацаа зээл нь 8 сая ам.доллартай тэнцэх хэмжээний төгрөгөөр олгогдох ба ингэснээр компани валютын ханшийн эрсдэлийг хааж байгаа давуу талтай юм.

Мөн тус банкнаас хэрэгжүүлж буй уг төслийн нэг хэсэг нь MCS Coca-Cola компани бүтээгдэхүүнээ Монголын алслагдмал бүсэд амьдарч буй иргэдэд хүргэх боломжтой түгээлтийн сувгийг бий болгох юм.

Эх сурвалж: www.finchannel.com