Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/09-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын 50 эгнээтэй зам дээрх автомашины түгжрэл

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 10 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Хятадад баярын амралтын дараа автомашины ачаалал хаана ч байхгүй ихээр нэмэгддэг.

Сая БНХАУ байгуулагдсаны баярын амралт дуусч олон сая хүн амралтаас амьдардаг хот руугаа зүглэсэн нь мөн ийм хэмжээний ачаалал үүсгэжээ.

Мягмар гарагт Бээжин-Хонг конг-Макао чиглэлийн G4 хурдны зам дээр 50 эгнээтэй замаас 20 эгнээ рүү нийлэх хяналтын цэг дээр хэт их ачаалал үүссэн байна.

 
 
 

It's the "high wait". Drone footage shows a 10km-long line of cars returning to Beijing after the Chinese New Year holiday.

Posted by Trending in China on Thursday, February 26, 2015

Олон цагаар түгжирсэн энэ үйл явдлыг зарим хүн “carmageddon” хэмээн нэрлэжээ.

Өмнө нь 2010 онд бас нэг баяраар Өвөр Монголоос Бээжин орох замд 120 км үргэлжилсэн түгжрэл үүсч жолооч нар хаашаа ч хөдөлж чадахгүй 12 хонож байсан гэдэг.

Тэгэхэд засварын ажлаас болж замд эвдрэл гаран олон машин хоорондоо мөргөлдсөнөөс болж том гацалт үүсч байжээ.

Түгжрэлд орсон зорчигчид хөзөр тоглон цагийг нөгцөөж, нутгийн иргэд өндөр үнээр хоол хүнс шахаж, авахгүй бол салхины шилийг нь хагална хэмээн сүрдүүлж байсан тухай Өвөр Монголын Өглөөний Сонинд бичиж байв.

 

Эх сурвалж: CityLab.com