Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/07-НД НИЙТЛЭГДСЭН

Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх зөвлөл хуралдав

А.Төгөлдөр, iKon.mn
2015 оны 10 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Шадар сайдаар ахлуулсан Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл 18 хүний бүрэлдэхүүнтэй. Зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр Төрийн ордонд боллоо.

Хурлын эхэнд ОБЕГ-ын дарга, Бригадын генерал  Т.Бадрал өнгөрсөн Бямба гарагт болсон Гүнж, Гачууртын  орчимд болсон газар хөдлөлтийн чичэрхийлэлтийн талаар мэдээлэл хийв.

Мөн газар хөдлөлтийн гамшгийн нэгдсэн төлөвлөгөөг шинэчлэх, байнгын ажиллагаатай зөвлөлийн 2015 оны үйл ажиллагааны хэрэгжилт, Нийслэлийн сургууль, цэцэрлэгийн барилгын төлөв байдал, газар хөдлөлтийн чичирхийлэлт тэсвэрлэх чадавхид Дэлхийн банкнаас хийж буй судалгааны явц зэрэг хэд хэдэн асуудал хэлэлцлээ.

Хурлын төгсгөлд Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар хэд хэдэн чиглэлээр үүрэг даалгавар өгөв.  Газар хөдлөлтийн гамшгийн нэгдсэн төлөвлөгөөг шинэчлэх ажлыг эрчимжүүлэх, эрдэм шинжилгээний ажлын үр дүнг олон нийтэд хүргэх, ард иргэдийн урьдчилан сэргийлэх мэдлэгийг дээшлүүлэхэд дорвитой арга хэмжээ авах, чичирхийлэлт мэдрэх станцын зардлыг улсын төсөвт суулгах асуудлыг оруулж ирэхийг үүрэг болгов.

Эх сурвалж: ОБЕГ