Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/07-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын жуулчид Европчуудыг алмайруулсаар байна

Р.Төмөр, ikon.mn
2015 оны 10 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Английн Оксфорд хотын захад орших Burberry брэндийн дэлгүүрийн гадна эмээ нь ач хүүгээ ил бие засуулж байгаа зураг Английн олон нийтийн сүлжээнд асуудал үүсгэсэн байна.

Энэ бол Хятадаас ирдэг жуулчдын хамгийн их зочилдог, татваргүй дэлгүүрийн диваажин гэгддэг Бисестер тосгон аж.

Хятадууд их ирдгээс болоод Лондон хотоос ийш ирэх зам дагуу ханз үсгээр замын хаяг тэмдэглэгээ хүртэл байрлуулсан байдаг гэнэ.

2013 онд авсан санал асуулгаар Хятад жуулчдын 27 хувь нь энэ тосгоныг шоппинг хийхэд тохиромжтой гэж онцолсон байна.

Харин дээрх зураг сүлжээнд нийтлэгдсэний дараа Британий олон нийтийн дунд маргаан дэгдээжээ.

Үнэндээ нийтийн, үнэгүй бие засах газар хэдхэн метрийн зайнд байсан ч Хятад эмээ, ач хүү хоёр ингэж бие засахыг илүүд үзсэн байна.

Хятад жуулчид ийм асуудал үүсгэдэг нь анх удаагийн хэрэг биш юм. Хоёр жилийн өмнө мөн эх газрын Хятадаас ирсэн жуулчин хүүхдээ Тайваний онгоцны буудлын голд бие засуулж Тайваньчуудыг алмайруулж байлаа.

 

Эх сурвалж: Shanghaiist