Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/07-НД НИЙТЛЭГДСЭН

Чихний өвдөлтийг СОНГИНООР намдаах арга

Б.УЧРАЛ, iKon.mn
2015 оны 10 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Хүүхэд өсгөх талаар зөвлөгөө бичдэг барууны блогчид хэдэн жилийн турш сонгины шүүс чихний өвдөлтийг намдаадаг хэмээн онцлох болсон юм. Энэ нь шинжлэх ухаанаар батлагдсан зүйл биш ч гэсэн 19 дүгээр зуунд хэрэглэгдэж байсан арга ажээ.

Сонгиноо битүүгээр нь халаагаад гарсан бүлээн шүүсийг нь чихэндээ дусаах энэ арга үр дүнтэй байсан талаар эцэг эхчүүд онцолсон байна. Сонгино чихний өвчнийг анагаадаг гэсэн судалгаа одоо болтол байхгүй ч сонгинод агуулагдаж буй элементүүд сайнаар нөлөөлдөг аж.

Тухайлбал жимс, хүнсний ногооноос сонгинод хамгийн ихээр агуулагддаг флавоноид кверситин (quercetin) хэмээн бодис нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй гэдгийг судалгаанууд харуулдаг.

Хэрэв та эмчид үзүүлэх боломжгүй, чихний өвдөлтийг их хэмжээгээр мэдэрч байгаа бол дараах аргыг хэрэглээд үзэхэд гэмгүй юм. Боломжтой бол чих рүүгээ ямар нэг зүйл хийхээс өмнө эмчид үзүүлж, зөвлөгөө авах нь чухал шүү.

ХЭРХЭН ХИЙХ ВЭ?

  • Сонгиноо хальстай нь шарах шүүгээний 230 хэмд /цельс/ 15 минут жигнэнэ.
  • Сонгиноо хөрсний дараа арилгаж, дундуур нь хуваагаад жижиг саванд шүүсийг нь хийнэ.
  • Гаргасан шүүсийг зориулалтын дусаагуураар чих рүү дусаана.

Өөр арга:

Сонгиноор эмчлэх өөр нэг арга нь халаасан сонгиноор чихэндээ жин тавих, эсвэл жижиг хэрчиж чихний хонхорхойд байлгах юм. Энэ ч мөн үр дүнтэй аргуудын нэг байдаг ажээ. 

 

Эх сурвалж: BusinessInsider