Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/07-НД НИЙТЛЭГДСЭН

Улсын Филармони “СОНГОДОГ ХӨГЖИМ”-өөр амьсгалуулна

ikon.mn
2015 оны 10 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Улсын Филармони 2015 оны I-р улиралд Монголын хөгжмийн зохиолчдын суу бүтээлээс толилуулах “Монгол уран бүтээл” төслийг амжилттай хэрэгжүүлж хөгжим судлаач, сонирхогчдын талархал хүлээсэн концертуудыг үзэгчиддээ хүргэсэн билээ.

Харин энэ улирлын нээлтийн тоглолтуудаа дэлхийн хөгжмийн зохиолдын суу бүтээллүүдээс хүргэх “Сонгодог хөгжим” төслийн уран бүтээлүүдийг үзэгч түмэндээ хүргэхэд  бэлэн болоод байна.

Сонгодог хөгжимд дуртай хүмүүсийн бодол хэзээ ч хар муу санаа орж ирдэггүй нь гайхалтай. Сонгодог хөгжим нь сэтгэлийн асар их таашаал эдлүүлэхээс гадна, сонсогчоо аргадаж, омогшуулж, тайтгаруулж, санаашруулж бас ухаажуулж байдаг хүмүүжлийн урлаг юм.

Оюун санааг бусниулж тараах биш, харин эмхэлж цэгцэлж байдаг сонгодог хөгжмийн сор болсон гайхамшигт бүтээлүүдээс улсын Филармони энэ улиралд толилуулах гэж байна.

Уг төслийн хүрээнд улсын Филармоний симфони найрал хөгжим, морин хуурын чуулга, баянмонгол жазз найрал хөгжим, дуучид дэлхийн суут хөгжмийн зохиолчдын бүтээлүүдээс өөрсдийн хөгжмийн онцлогт тохируулан найруулж үзэгчдийн хүртээл болгох гэж байна.

Улсын Филармонийн 44-дэхь жилийн нээлтийн тоглолтын хуваарийг Mongolian state philharmonic/FB хуудаснаас тодруулах боломжтой юм.