Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/07-НД НИЙТЛЭГДСЭН

Самар түүж яваад осолдсон иргэний цогцсыг олжээ

Монголын мэдээ
2015 оны 10 сарын 7
Монголын мэдээ
Зураг зураг

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо “Цэцээ гүн”-ий орчим хоёр иргэн самар түүж байх үед нэг нь модноос унаж нас барсан гэх мэдээллийг өмнө нь хүргэж байсан билээ.

Нас барсан иргэнтэй хамт байсан хүн нь Төв аймгийн Цагдаагийн хэлтэст өөрийн биеэр дуудлага өгсөн боловч, албаны хүмүүс тухайн газрыг нь ололгүй төөрч, цогцсыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж өгнө үү гэсэн дуудлагыг ОБГ-т өгсөн байдаг.

Дуудлагын дагуу Баянзүрх дүүргийн ОБХ-ийн ГУА 35 дугаар ангийн дөрвөн албан хаагч, нэг автомашинтай бүлгийг энэ сарын 04-ний өглөө 04:25 цагт гаргаж эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, тухайн өдрийн 13:00 цагт ‘’Их асгат” гэдэг газраас 58 настай, эрэгтэй А-гийн цогцсыг олж шүүхийн шинжилгээний албанд хүлээлгэн өгсөн байна.

Энэ мэтчилэн самар түүхээр ууланд гарч, модонд авирч буй хүмүүст гэнэтийн ослоос болгоомжилж, гал түймэр, модноос унах зэрэг аюулаас сэрэмжлэхийг ОБЕГ-аас сануулж байна.

 

Зураг