Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/07-НД НИЙТЛЭГДСЭН

Төсвийн орлого нэг их наядаар тасарчээ

М.Цэцэг
2015 оны 10 сарын 7
Зууны мэдээ
Зураг зураг

Энэ оны төсөвт тодотгол хийснээ Сангийн сайд өчигдөр өргөн барилаа. Байдал хүндэрсэн тул тодотголыг УИХ-аар тов, дараалал харгалзахгүйгээр нэн яаралтай хэлэлцүүлэх захирамжийг УИХ-ын дарга гаргажээ.

Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал, дэлхийн зах зээл дээрх уул уурхайн түүхий эдийн үнийн уналтаас шалтгаалан энэ оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн орлогын  гүйцэтгэл төлөвлөснөөс нэг их наяд төгрөгөөр тасрах нөхцөл үүсчээ. 

Иймд Нийгмийн даатгалын сангийн орлогыг 1,418.7 тэрбум төгрөгөөр баталсныг 1,222.4 тэрбум төгрөгөөр, сангийн зарлагыг 1,484.8 тэрбум төгрөгөөр баталсныг 61.8 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж 1,546.6 тэрбум төгрөгөөр төсвийн тодотголд тусгажээ.

Түүнчлэн Хүний хөгжил сангийн 2015 онд төлөх хуваарьтай зарим бондын төлбөрүүд хойшилсон тул Засгийн газрын бондын үндсэн төлбөрт төлөх хэмжээг бууруулахаар тооцсон байна.

 

Зураг