Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/07-НД НИЙТЛЭГДСЭН

З.Мэндбаяр: Монгол орны хаана ч Жи-Мобайлын сүлжээ тасрахгүй гэж бардам хэлнэ

СУРТАЛЧИЛГАА
2015 оны 10 сарын 7
Сурталчилгаа

Монголын үүрэн холбооны Үндэсний оператор Жи-Мобайл компани 3.99ЖИ сүлжээгээ өргөжүүлэх хүрээнд хэдэн хэдэн аймгийн төвд сүлжээгээ оруулсан талаар Техник ашиглалт үйлчилгээний албаны дарга З.Мэндбаяртай ярилцлаа.


 

- Жи-Мобайл компани 3.99ЖИ сүлжээгээ орон нутагт оруулахаар ажиллаж байгаа гэж байсан. Одоогоор аль аль аймагт энэ сүлжээ ороод байгаа вэ?

- Манай компанийн хувьд 3,99Жи технологийг 2012 оноос эхлэн Улаанбаатар хот болон түүний ойр орчимд нэвтрүүлсэн.

2014 онд Хэнтий, Ховд аймгуудын төвд оруулсан бол 2015 оны эцэс гэхэд Булган, Сүхбаатар, Баянхонгор, Дорнод, Сэлэнгэ, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Өвөрхангай аймгийн төв, Дархан, Эрдэнэт, Багануур дүүрэгт WCDMA буюу 3.99ЖИ сүлжээг байгуулахаар ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар Архангай, Говь-Алтай, Завхан, Хөвсгөл аймгуудад сүлжээ орсон байгаа. Тун удахгүй Увс, Баян-Өлгий аймгуудад 3,99ЖИ сүлжээ асна.

- Аймгийн төвүүдэд 3,99ЖИ сүлжээ орсноор орон нутгийн хэрэглэгчдэд ямар давуу талтай вэ?

- Хэд хэдэн боломжууд хэрэглэгчид нээгдэх юм.

Нэгдүгээрт тухайн 3,99ЖИ сүлжээ орсон аймгийн хэрэглэгчид бүх төрлийн ухаалаг гар утас, төхөөрөмж ашиглах боломжтой болно.

Хоёрдугаарт хэрэглэгчид ухаалаг гар утас төхөөрөмжөөсөө FB, Wikipedia, Twitter хуудсуудыг үнэ төлбөргүй ашиглана.  

Дараагийн буюу энд онцлох чухал нэг боломж бол хамгийн хурдан, хямд тарифт интернет үйлчилгээ юм. 3.99ЖИ технологийн интернетийн боломжит дээд хурд нь 42Mbps хүрдэг бөгөөд тухайн хэрэглэгчийн гар утас, төхөөрөмжийн хүчин чадлаас хамаарч хамгийн боломжит дээд хурдыг өгөх юм. 

Ойлгомжтойгоор хэлбэл 3ЖИ сүлжээгээр интернэтэд холбогдсон үед 100Mb видеог 5 минутын хугацаанд татдаг бол манай 3.99ЖИ интернет үйлчилгээний хэрэглэгч 15-хан секундын дотор татах боломжтой.

Орон нутагт 3,99Жи үйлчилгээ шинээр нэвтэрч байгаатай холбогдуулан хэрэглэгчдэд үзүүлэх урамшуулал, шинэ үйлчилгээний талаар?

- Ерөнхийдөө технологийн зүгээс ямар шинэ боломж хэрэглэгчдэд нээгдэх талаар дээр товч дурьдаад өнгөрсөн.

Бид сүлжээний угсралт суурилуулалтыг хийж дууссан тул дээрх аймгуудад тун удахгүй сүлжээний нээлтийн ажлууд хийгдэж хэрэглэгчид рүү чиглэсэн тодорхой урамшуулалууд зарлагдана.

Бидэнд орон нутгийн хэрэглэгчдээс олон санал, хүсэлт ирдэг. Тиймээс цаашид орон нутгийн хэрэглэгчид рүү чиглэсэн үйлчилгээ, урамшууллыг зохион байгуулахаар ажиллаж байна.

- Хөдөө орон нутагт явж байхад заримдаа аймгийн төвөөс, сумын төв орох зайнд сүлжээ тасрах, огт сүлжээгүй болох асуудал зөндөө тохиолддог. Жи-Мобайлын сүлжээний хувьд?

- CDMA 450 технологи нь яриа, интернетийн сүлжээний тархалтын хувьд хамгийн өргөн тархах боломжтой манай нүүдэлчин, тархмал суурьшильтай бүс нутагт хамгийн тохиромжтой нь шүү дээ.

Бид анх Монгол улсын Засгийн газар, Харилцаа холбооны Зохицуулах хорооноос зарласан “Алслагдсан сум суурин газрыг холбоожуулах тендер”-т ялснаар үйл ажиллагаагаа эхэлж байсан гэдгийг бүгд мэдэх байх.

Тэр ч утгаараа сүлжээний төлөвлөлт, зохион байгуулалт маш сайн хийгддэг, манай аймаг, сум, багуудад байгаа 2Жи сүлжээ бусад операторуудтай харьцуулахад ярианы чанар, сүлжээний хамрах хүрээ, интернет үйлчилгээний хувьд хамгийн сайн гэдгийг энд тодотгон хэлмээр байна.

 

 

Аймаг, сумдад тавьсан төхөөрөмжүүдийн тусламжтайгаар ойр орчмын бүс нутгуудыг хамран холбоожуулах боломжтой гэсэн үг үү?

- Тэгж ч ойлгож болохгүй л дээ.

Манай бааз станцууд нь байгаа байршлаасаа ойр орчмынхоо 40-50км-т зайд саадгүйгээр сүлжээгээ цацах чадалтай. Аймгаас сум, сумдаас сумдын хооронд явахад сүлжээ тасалдахгүй байна гэдэг нь дээр ярьсан төлөвлөлт, сүлжээний зохион байгуулалт сайн байгааг харуулж байгаа юм. Бид 2013 оноос эхлээд засаг захиргааны хамгийн бага нэгж багуудыг холбоожуулах ажлыг хийж эхэлсэн.

Одоогийн байдлаар Архангай, Хөвсгөл, Ховд аймгийн багуудыг бүрэн холбоожуулж дууссан. Жи-Мобайл орон нутагт ерөөсөө л иридюм буюу сансарын холбоотой ижил юм байна гэх хэрэглэгчдийн ам дамжсан яриа биднийг улам хурцалж илүү ихийг хийж бүтээх эрч хүч өгч байдаг юм даа.

Монгол орны хаана ч Жи-Мобайлын сүлжээ тасрахгүй гэж бардам хэлнэ.

- Жи-Мобайлыг сонгох өөр нэг шалтгаан бол яах аргагүй “Монголын анхны үүрэн холбооны Үндэсний оператор” гэдэг тодотгол шүү дээ?

Тэгэлгүй яахав.

Манай компани Монголын анхны үүрэн холбооны үндэсний оператор компани. Бидний гаргаж буй шинэ үйлчилгээ, технологи, түүнд зарцуулагдаж байгаа хөрөнгө мөнгөний цаана эх орноо гэсэн, ард иргэдээ гэсэн сэтгэл шингэсэн байдаг.

Мөн нөгөө талаараа хөрөнгө оруулалт нь Үндэснийх учраас биднийг сонгон үйлчлүүлж байгаа хэрэглэгч бүр үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, эргээд Монгол улсынхаа ирээдүйд хувь нэмрээ оруулж байна гэсэн үг юм.

- Ярилцлагын төгсгөлд Та хэрэглэгчиддээ хандаж юу гэж хэлэх вэ?

- Монгол хүний оюун ухаан, нөөц, хүч бололцоо шавхагдашгүй юм гэдгийг бидний өнгөрсөн 8 жилд хийсэн бүтээн байгуулалтаас би мэдэрсэн.

Бие биенээ дэмжиж, хамтын хүчээр ирээдүйг бүтээнэ гэсэн эрмэлзлэлээр бид хэрэглэгчиддээ үйлчилгээгээ хүргэдэг.

Тэхээр биднийг сонгосон биднийг дэмжсэн, ирээдүйд биднийг сонгох хэрэглэгчиддээ талархсанаа илэрхийлье.  

 

Ц.ТАМИР

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.