Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/09/16-НД НИЙТЛЭГДСЭН

Т.БАТ-ЭРДЭНЭ: Улаанбаатар хот НОГООН ХӨГЖЛИЙНХӨӨ стратеги төлөвлөгөөг боловсруулж байна

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2015 оны 9 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн ЗДТГ-аас “Зүүн хойд Азийн хотын дарга нарын форум’’-ын хүрээнд “Хотын ногоон хөгжил” сэдэвчилсэн хуралдааныг 2015 оны есдүгээр сарын 21, 22-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байгаа тухай НЗД-ын Экологи, Ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ өнөөдөр мэдээлэл өглөө. 

Тус хуралд БНХАУ-ын Шэньжен, Карамай, Хөлөнбуйр, Хайнан, ОХУ-ын Улаан-Үд, Элиста, БНСУ-ын Сөүл, Японы Нийгата зэрэг хотуудын дарга, орлогч, экологи, ногоон хөгжил хариуцсан ажилтнууд, Дэлхийн банк, Азийн сан зэрэг ОУ-ын байгууллагын төлөөллүүд оролцох ажээ. 

Хурлын хүрээнд хэлэлцэгдэх асуудлуудыг НЗД-ын Экологи, Ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ танилцуулсан юм. 

1.    Зүүн хойд Азийн хотуудын ногоон өсөлтийн хандлага, тулгарч буй асуудлууд болон стратеги, 
2.    Ногоон дэд бүтэц, 
3.    Ногоон амьдралын хэв маяг, боловсрол, 
4.    Хот суурин газрын цэвэр, тогтвортой эрчим хүч гэсэн сэдвээр үндсэн илтгэлүүд тавигдахыг тэрбээр онцлов.

Энэ удаагийн форумаас Зүүн Хойд Азийн хотууд хамтран илгээлт гаргах бөгөөд ирэх 12 дугаар сард Парис хотноо болох НҮБ-ын чуулга уулзалтад хүргүүлэх юм байна. 

УЛААНБААТАР ХОТЫН НОГООН ХӨГЖЛИЙН ТАЛААР...

Т.Бат-Эрдэнэ “Өнөөдөр дэлхий дахинаа ногоон хөгжлийн төлөвлөгөө боловсруулсан арав гаруй хотууд байдаг. Жишээ нь: Канадын Ванкувер, Австралийн Сидней, БНСУ-ын Сөүл гэх мэт.

Тэд яагаад үлгэр жишээ болж байна гэхээр ногоон хөгжлийнхөө төлөвлөгөөг гаргачихаад түүндээ тулгуурлаж эдийн засаг, бүтээн байгуулалтынхаа загваруудаа гаргаад, ОУ-ын байгууллагуудтай хамтран ажиллах саналаа нээлттэйгээр тавьж, хөрөнгө оруулалтын хөнгөлөлттэй нөхцөл байдлыг олж авч чадаад байна.

Улаанбаатар хот яг энэ үед ногоон хөгжлийнхөө стратеги төлөвлөгөөг боловсруулж байна. Энэ хурлаар бид стратегийнхаа чиг хандлагыг танилцуулна. Мөн хөгжлийнхөө төлөв байдал, хөрөнгө оруулалтынхаа үндсэн санаануудыг “ногоон” болгохын төлөө чармайлт, оролдлогуудаа оролцож байгаа хотууддаа танилцуулна” хэмээсэн юм.