Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/09/11-НД НИЙТЛЭГДСЭН

“Dreamers’ day”: Хайрын тухай богино кино(A Short film about love)

ikon.mn
2015 оны 9 сарын 11
iKon.MN
Зураг зураг

“Алтан хальс” холбоо “Мөрөөдөгчдийн өдөр”-өөр сонгодог арт хаус киног санал болгон, толилуулдаг бөгөөд 7 дахь үзвэрийн улирлынхаа хоёр дахь киног хүргэх гэж байна. Энэ удаа бид Польшийн найруулагч Кшиштоф Киесловскигийн“Хайрын тухай богино түүх” бүтээлийг хүргэх гэж байна. 

19 настай Томек эсрэг талын байрны Магда хэмээх эгчмэд бүсгүйг байнга дурандана. Магда уран бүтээлч бөгөөд түүн дээр ирэх эрчүүд тасрахгүй. Гэвч эцэстээ Томек Магдатай уулзах үед тэд олон талаар адил гэдгээ олж мэднэ.

Энэ кино нь Киесловскийн Декалог 10 ангит киноны Декалог VI бүтээлийн бага зэргийн өөрчлөлттэй, илүү өргөжүүлсэн хувилбар юм. Мөн арт хаус киног шимтэн үзэгч та түүний Гурван өнгө трилоги буюу “Цэнхэр”, “Цагаан”, “Улаан” бүтээлүүдээр нь таних байх.

Шүүмжлэгчид “Хайрын тухай богино түүх” киног Кшиштоф Киесловскигийн хамгийн шилдэг бүтээл хэмээн үнэлсэн бөгөөд жүжигчдийн уран чадварыг нь магтсан олон шүүмж гарч байсан билээ. Уг бүтээл Польшийн кино наадмаас дөрвөн гол төрөлд шагнал хүртэж, Венецийн кино наадамд нэр дэвшиж байсан юм. 

“Хайрын тухай богино түүх” киног та “Мөрөөдөгчдийн өдөр”-өөр, энэ сарын 12-ны 16.00 цагт Энхтайван найрамдлын орд хүрэлцэн ирж үзээрэй.  

 

Мөн бид кино үзвэрийн дараа анх удаа “Dreamers’ Day: Кино таавар үдэш”-ийг Piano lounge-д зохион байгуулах болно. 

Дэлгэрэнгүйг 99069635, 88003329 дугаараас авна уу.