Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/09/04-НД НИЙТЛЭГДСЭН

Халх голд чөлөөт бүс байгуулах тухай тогтоолыг эргэн харахыг хүслээ

Хөдөлмөрийн Үндэсний Нам
2015 оны 9 сарын 4
Хөдөлмөрийн Үндэсний Нам
Зураг зураг

УИХ-ын хаврын чуулганы хаалтын өмнөхөн цөөнгүй хууль бөөндөж баталсан. Үүний нэг нь “Халх гол” чөлөөт бүс байгуулах тухай тогтоолын төсөл. Уг тогтоолын төслийг баталсантай холбоотойгоор ХҮН-аас ажлын хэсэг гарган судалгаа хийжээ.
 
Уг судалгааны дүнгээр “Халх гол” чөлөөт бүс байгуулах тухай тогтоолын төсөл нь цаашид ямар сөрөг үр дагаварууд учирч болзошгүй гэж дүгнэгдсэн байна. Иймд өнөөдөр тус намаас мэдээлэл хийлээ.
 
Хэвлэлийн хуралд Хөдөлмөрийн Үндэсний Намын дарга С.Боргил, тус намын Удирдах зөвлөлийн гишүүн, гадаад харилцаа эрхэлсэн нарийн бичиг Т.Бат-Оргил болон бусад албаны хүмүүс оролцлоо.
 
Хурлаар Халх гол эдийн засгийн чөлөөт бүсийн тухай хууль болон ХҮН-аас гаргасан ажлын хэсэг Дорнод аймгийн Халх Гол сум дээр ажиллаж, судалгааны талаар танилцуулсан юм.
 
Тус намын дарга С.Боргил УИХ-аас гаргаж байгаа тогтоол, шийдвэр, хуулиуд нийгэмд багагүй маргаан үүсгээд байгааг дуулгаад “УИХ сүүлийн үед цөнө хэдэн улс төрч, олигархи, бизнесийн бүлэглэлүүдийн төлөө ажилладаг боллоо. Үүнийгээ ээлжит бус чуулганаар баталсан Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль, Өршөөлийн хуулиар харууллаа. УИХ-ын гаргасан бас нэгэн хачирхалтай тогтоол нь "Халх гол” чөлөөт бүс байгуулах тухай” гэв.

УИХ сүүлийн үед цөнө хэдэн улс төрч, олигархи, бизнесийн бүлэглэлүүдийн төлөө ажилладаг боллоо.

Мөн тэрбээр “Дэлхий дахинд хөгжиж буй буурай орнуудаас өндөр хөгжилтэй орон газар өмчлөх, түрээслэх нэрээр газрыг нь булааж авдаг. Энэ үзэгдлийг олон улсад “Land grabbing буюу Газар булаалт гэдэг. Учир нь өндөр хөгжилтэй орнууд буурай орнуудын төр засгийн удирдлагуудыг худалдан авч, их хэмжээний газарт тариалан эрхлэхийг газар булаалт гэдэг юм. Энэ үзэгдэл Африк тивд нэлээд эрчимтэй үргэлжилж байгаа бөгөөд Конго Улсад гэхэд л бусад хөгжингүй орнууд дөрвөн сая га газрыг газар тариалан эрхлэх нэрийдлээр эзэмшээд байна. Халх голд чөлөөт бүс байгуулж газар тариалан эрхэлбэл 5-10 жилд л 500,000 га үржил шимтэй хөрс цөл газар болох аюултай. Энэ бол өндөр хөгжилтэй орнуудын ядуу буурай оронд явуулдаг бодлого” хэмээн үзэж байгаагаа хэвлэлийн бага хурлын үеэр тайлбарлалаа. Тиймээс ХҮН-ын судалгааны дүнгээ УИХ-д өргөн барьж, шаардлага хүргүүлэхээ мэдэгдлээ.
 
Дорнод аймгийн Халх гол суманд ажилласан ХҮН намын ажлын ажлын хэсгийг тус намын Удирдах зөвлөлийн гишүүн, гадаад харилцаа эрхэлсэн нарийн бичиг Т.Бат-Оргил ахалж ажилласан байна. Энэ талаараа тэрбээр “Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага УИХ-аас 2015 оны 07 дугаар сарын 09-ны өдөр “Халх гол чөлөөт бүс байгуулах тухай" 75 тоот тогтоолыг батласан. Тиймээс бид тус суманд багагүй хугацаанд ажиллаж, нутгийн иргэдтэй уулзаж ярилцлаа. Гэтэл тэдний дийлэнх нь УИХ-аас гаргасан уг шийдвэрийг эсэргүүцэж байлаа. Мөн эрдэмтэн судлаачын гаргасан судалгаанаас харахад Хөдөө аж ахуйн Халх гол эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай УИХ-ын шийдвэр нь Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх бодлоготой ямарч уялдаагүй гэдэг нь батлагдсан. Наад зах нь тухайн бүс нутгийн усны асуудлыг огт анхаараагүй байна. Хүнсний урт хугацааны аюулгүй байдал байдал, байгаль орчин, хөрс, ан амьтан, ургамал, усны нөөцөд үзүүлэх нөлөөлөл, эрсдлийг үнэлээгүй, үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын зүйл заалтуудтай ноцтой зөрчилдсөн байна. Уг судалгаатай иргэд та бүхэн ч бас үзэж танилцаарай. Энэ бол ээлжит явцуу улс төр биш. Үнэхээр том асуудал учир бид бүгдээрээ хариуцлагатай хандах ёстой юм” гэв.

Эх сурвалж: Хөдөлмөрийн Үндэсний Нам